АНУ: Өөр нэг өнгөт арьстан цагдаад буудуулж, дахин нэг эсэргүүцэл дэгдэв
2020-08-25

Америкийн Висконсин мужид өнгөт арьстан эрийн нуруу руу буудсан цагдаагийнхныг түр хугацаанд ажлаас нь чөлөөлөв. Харин энэ нь тус улсад шинээр эсэргүүцлийн давалгаа үүсэх шалтгаан боллоо. Улмаар Кеноша хот руу үндэсний гвардынхныг оруулжээ. 

Висконсин мужийн Кеноша хот эсэргүүцлийн давалгаан дахь Америкийн шинэ халуун цэг боллоо. Энд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа галдан шатаах, эвдлэн сүйтгэх, цагдаагийнхантай мөргөлдөх зэргээр эмх замбараагүй байдалд шилжиж, энэ хотод хөл хорих цаг тогтоов. Эрх баригчдын мэдээлснээр эсэргүүцэгчид гурван байгууламж, гурван хогны машин шатааж, хотын шүүхийн байрны шилэн хаалгуудыг хагалан, ханан дээр нь "Тэд биднээс айдаг тул биднийг хөнөөдөг" хэмээн бичжээ.

 

Энэ эсэргүүцэл эмх замбараагүй байдал цагдаагийнхны дураар авирласныг харуулсан нэгэн бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсанаас үүдэлтэй. Ердөө хэдхэн сарын өмнө АНУ-д Жорж Флойд гэх өнгөт арьстан цагдаагийнхны гарт амиа алдсан нь энэ улсыг бүрхсэн эсэргүүцлийн давалгааны шалтгаан болж байсан бол энэ удаад 29 настай өнгөт арьстан Жейкоб Блейк эсэргүүцлийн шинэ билэг тэмдэг болов. 

 

Наймдугаар сарын 24-нд цацагдсан дүрс бичлэг дээр хэргийн газарт Блейк машиндаа суух гэх үед нэг офицер түүний хувцаснаас зуурч, улмаар буудах аж. Нийтдээ долоон удаа буун дуу гарчээ. Блейк зэвсэггүй, түүний машинд гурван хүүхэд нь сууж байсан гэж гэрчүүд өгүүлсэн байна. Улмаар Блейкийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа гэнэ.

 

Энэ хэргийг Висконсин мужийн Ерөнхий прокурорын газар шалгаж байгаа бөгөөд хэрэгт холбоотой цагдаагийн алба хаагчид хэрэг мөрдөлтөд туслаж байгаа, мөн тэднийг түр хугацаанд ажлаас нь чөлөөлсөн гэж Прокурорын газрын төлөөлөгч мэдэгджээ.

 

Гэвч энэ мэдэгдэл хотынхныг тайвшруулсангүй. Өнгөрсөн шөнөөс эхлэн байдал улам хурцдан, Жорж Флойдын үхлээс үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөн болох "Black Lives Matter" хөдөлгөөний зурагт хуудсуудыг хаа сайгүй наасан байна. Эсэргүүцэгчид дээр Кеноша хотын дарга очсон ч тэдэнтэй хэлэлцээ хийж чадсангүй буцжээ.  Улмаар Висконсин мужийн дарга холбооны эрх баригчдаас тусламж хүссэн бөгөөд одоо энэ мужид эмх замбараагүй байдлыг намжаахад Үндэсний гвардынхан туслахаар болсон байна. Албан ёсны мэдээллээр, 125 цэргийн албан хаагч дэд бүтцийг хамгаалахаар болжээ.

 

Энд дуулгахад, тавдугаар сарын сүүлээр АНУ-ын Миннеаполис хотод 46 настай өнгөт арьстан эр Жорж Флойд цагдаагийнханд баривчлагдах үеэрээ нас барсан нь олон нийтийг хамарсан эсэргүүцэл үүсэх шалтгаан болж байлаа. Анхлан тавдугаар сарын 26-ны өдөр тайван жагсаалаар эхэлсэн энэ эсэргүүцлийн арга хэмжээ улс орон даяар эмх замбараагүй байдал болон долдугаар сарын сүүл хүртэл үргэлжилж байв. Энэ хугацаанд эсэргүүцэгчид болон хууль сахиулагчид хэдэнтээ мөргөлдөж, 60 орчим хүн амиа алдсан бол 14 мянга гаруй хүн баривчлагджээ. 

АНУ: Үхэл нь үймээн үүсэх шалтгаан болсон Флойд гэж хэн байв? 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
өмхий харууд очнөөн хэрэг тарьдаг ш дээ энэ буудаж байхад зүгээр
2020-08-26
bii:
tegne shd hun alaad bhaar
2020-08-25
bii:
zugtaalaa geed oir zainaas barij chadahgui 7buudah estoi yu!!hajuud n uchnuun tsagdaa bj gants zaluu barij chadahgui ymar tsagdaa gedgiin
2020-08-25
bii:
teglee geed araas n 7 udaa buuddag ymu
2020-08-25
zochin:
Орос, хятад,солонгос гээд хаа сайгүй л цагдаагын албан хаагчидын гарт амиа алдсан хэрэгүүд байнга л гарч байдаг харамсалтай нь Америк шиг ил тод Сенсаац тарихгүй юмдаа.
2020-08-25
зочин:
хуулийн буруу тогтолцоотой байгаагийн илрэл юм даа дээр нь буруу хүмүүс цагдаа болдог ийм болохоор олон түмэн эсэргүүцэн тэмцэлгүй яах вэ
2020-08-25
зочин:
Цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэн машиндаа суух гэж байгаад буудуулсан байна лээ.
2020-08-25
bii:
teglee geed araas n 7 udaa buuddag ymu
iim yum hiisen humuusiig ug duugui buudaad bh u
2020-08-25
zas:
jargaltai gazar hvn togtohgui gejjjjj
2020-08-25
Зочин:
Хар арьст Жорж Флойд бол шоронгоос суллагдсан өдрөө хуурамч картаар АТМ-аас мөнгө авах гэж байгаад цагдаа нарт үйлдэл дээрээ баригдаж, гавлуулахгүй цагдаагийн өөдөөс эсэргүүцэж байгаад цагдаагийн хөлд дарагдан амь насаа алдсан. Харин наад хар арьстан чинь шөнө хутга барьж хүмүүсийг айлган сүрдүүлж байхдаа цагдаад баригдаж эсэргүүлцэл үзүүлж зугтааж байгаад буудуулж амь насаа алдсан.
2020-08-25
bii:
zugtaalaa geed oir zainaas barij chadahgui 7buudah estoi yu!!hajuud n uchnuun tsagdaa bj gants zaluu barij chadahgui ymar tsagdaa gedgiin
iim yum hiisen humuusiig ug duugui buudaad bh u
Nergui:
Sarmagchinguud odoo bur davarch namaig hel helj nohoig hen saahav gegch bolj baih shigee. Niigmiin hev juram zorchih ni naad zahiin hereg bolson bn lee
2020-08-25
bii:
tegne shd hun alaad bhaar