Беларусийн эсэргүүцэл: Ажил хаялт зарласан үйлдвэрүүд өнөөдрөөс хаагдана
2020-08-24

Наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал Беларуст үргэлжилсээр байна.

 

Наймдугаар сарын 23-нд болсон эсэргүүцлийн арга хэмжээнд 150-250 мянга орчим хүн оролцсон гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн бол "Беларусь1" улсын телевиз ердөө 20 мянган хүн оролцсон гэж мэдээлжээ. Мөн өдрийн орой Эстонийн нийслэлд "Эрх чөлөөний зам" нэртэй арга хэмжээ зохион байгуулагдаж, эстончууд беларусчуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Литва улсад 50 мянган хүн Вильнюсээс Беларусийн хил хүртэл гинжин хэлхээ үүсгэн зогссон байна.

 

Бямба гаригийн үдэш 21 цагийн орчимд Беларусийн нийслэлд эсэргүүцлийн арга хэмжээ намжиж, эсэргүүцэгчдийн ихэнх нь хотын төвийг орхин одсон бөгөөд мөн энэ үеэр Минск хотоос цэргийн тусгай техникийн цуваа гарсан гэж DW агентлаг мэдээлжээ. 

 

Жагсаал цуглааны үеэр интернэттэй холбоотой асуудал гарсан хэвээр байгааг олон улсын хэвлэлүүд онцолсон байна. Тухайлбал, "үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор эрх баригчдын шаардсаны дагуу Минскийн зарим дүүрэгт 3G сүлжээний нэвтрэх чадварыг эрс бууруулсан гэж Беларусийн А1 үүрэн холбооны оператор мэдээлжээ. 

 

Лукашенко ажил хаялт зарласан үйлдвэрүүдийг хаахыг тушаав 

 

Бямба гаригт Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Гродно хотод болж буй цэргийн сургуулилалтын полигонд очсон байна. Энэ цэргийн сургуулилалтыг наймдугаар сарын есний өдрийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан арга хэмжээ эхэлсний дараа эрх баригчдын шийдвэрээр эхлүүлсэн юм.

 

Наймдугаар сарын 22-ны өдөр Лукашенко Гродно хотод болж буй цэргийн сургуулилалтаас гадна өөрийг нь дэмжсэн жагсаал дээр ирж үг хэллээ. Тэрбээр мэдэгдэл хийхдээ улс оронд нь үүссэн нөхцөл байдалд барууны орныхныг буруутгасан байна

 

"Бидний таамаглаж байсанчлан улс орны дотоод улс төрийг доргиох "өнгөт хувьсгал"-ын төлөвлөгөөгөөр бүх зүйл явж байна. Энд гадаад хүчин зүйл оролцоотой гэдгээрээ онцлогтой" хэмээн Лукашенко мэдэгджээ. 

 

Түүнчлэн бямба гаригт Гродно хотод мэдэгдэл хийхдээ ажил хаялт зарласан үйлдвэрүүдийг  наймдугаар сарын 24-нөөс эхлэн хаахыг үүрэг болгосон байна. "Хэн нэгэн ажиллахыг хүсэхгүй байгаа бол" захирагч, гүйцэтгэх хорооны дарга нар тэднийг албадах хэрэггүй гэж Лукашенко мэдэгджээ.

 

"Хэрэггүй. Бид тэртэй тэргүй тэднийг хүчилж, ятгахгүй. Улс орон даваад гарна. Үйлдвэр ажиллахгүй бол даваа гаригаас эхлэн хаалгыг нь барина, хаана. Энэ үйлдвэрт дараа нь хэнийг ажиллуулахаа шийднэ" хэмээн Александр Лукашенко мэдэгджээ. 

 

Беларусын эсэргүүцэл: Жагсагчдын эсрэг ашиглаж буй зэвсэг хэр аюултай вэ?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
үхээрийн бузар болтолоо улс ороноо удирдсан нь энэ сэтэрхий уруулт бишүү айн хүүрээ маажмараа өөрсдөө буруугүй баруун буруутай хүн гэх сэтгэхүйн гажигын туйл бишүү
2020-08-26
Zochin:
Hutsna biz.chi soliosist niigemd baisan uu.?hoid solongost durvej bolno shdee.tend chinii ungursun tsag hugatsaa husel muruudul chin baigaa shuu.
2020-08-24
ЕР НЬ ЗӨВ Л АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ. АНУ ТЭРГҮҮТЭЙ ӨРНӨДИЙНХӨН ӨНГӨТ ХУВЬСГАЛ ХИЙХ МАШ ИХ СОНИРХОЛТОЙ. УКРАИНЫГ ТИЙМ БОЛГОСОН, ОДОО ҮР ДҮНГ НЬ ОРОС, БЕЛАРУСЬ ЗЭРЭГ ПОСТ СОЦИАЛИСТ УЛСУУД ХАРСАН. ЛУКАШЕНКО БЕЛАРУСЬ МАЯГИЙН МАЙДАНЫГ ХҮСЭХГҮЙ. ЭНЭ БОЛ ГАДНЫ ЯВУУЛГААР ХИЙГДДЭГ ИРГЭНИЙ ДАЙН. АФРИКИЙН СИРИ, ЛИВИ, ЕГИПЕТ ЗЭРЭГ УЛСУУДЫГ ИЙМ ЗАМААР СҮЙРҮҮЛСЭН. ҮР ДҮН НЬ ЕВРОП РУУ ЧИГЛЭСЭН ЦАГААЧИДЫН НҮҮДЭЛ. ЛУКАШЕНКОГ 6 УДАА СОНГОГДСОНД АРД ТҮМЭН ДУРГҮЙ БАЙГАА СЭТГЭЛ ЗҮЙ ДЭЭР ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ГЭСЭН ГАДНЫ САНААРХАЛ БОЛ 100% БОДИТОЙ ЗҮЙЛ
2020-08-24
үхээрийн бузар болтолоо улс ороноо удирдсан нь энэ сэтэрхий уруулт бишүү айн хүүрээ маажмараа өөрсдөө буруугүй баруун буруутай хүн гэх сэтгэхүйн гажигын туйл бишүү