Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Хойд Солонгос: Гэртээ нохой тэжээхийг хоригложээ
2020-08-18


БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун иргэддээ гэртээ нохой тэжээхийг хоригложээ. Нохой тэжээх нь капитализмын билэг тэмдэг гэж үзэн ийм шийдвэр гаргасан талаар The Daily Mail мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2020 оны долдугаар сард мэдэгдэл хийхдээ гэртээ нохой тэжээж байгаа хүмүүс хууль зөрчсөнд тооцогдох бөгөөд учир нь энэ амьтан "хөрөнгөтний үзэл суртлын хэв маяг" хэмээн онцолжээ. 

 

Ийнхүү нохой тэжээхийг хориглосны дараа нохдыг тус улсад нүүрлэсэн хүнсний хомсдлыг шийдэхэд ашиглана гэж эзэд нь эмээж байгаа гэнэ. Өмнөд Солонгосын "Чосон Ильбо" сонины мэдээлснээр гэрийн нохдыг хүчээр хураан авч, унтуулан, заримыг нь амьтны хүрээлэнгүүд эсвэл нохойн махаар хоол хийдэг зоогийн газруудад зарж байгаа гэнэ. 

 

Энэхүү хориг нь Пхеньяны дундаж давхаргынхны хувьд гэнэтийн шийдвэр болсныг эх сурвалж онцолсон байна. 1989 онд болсон Дэлхийн залуучууд, оюутнуудын фестивалийн өмнөхөн Хойд Солонгосын дэглэм суларсны дараахан тус улсын хангалуун амьдралтай иргэд гэртээ нохой тэжээх болжээ. Харин одоо гэртээ нохой тэжээхийг хориглосны улмаас нохдыг хураан, зоогийн газруудад зарж байгаа бөгөөд Өмнөд Солонгост  нохойн махтай хоол идэх нь багассан бол Хойд Солонгост энэ төрлийн хоол эрэлттэй байгаа гэнэ. 

 

НҮБ-ын мэдээлснээр, БНАСАУ-ын хүн амын 60 орчим хувь нь олон улсын хориг арга хэмжээнээс үүдэлтэй хямралын улмаас хүнсний хомсдолтой нүүр тулж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ene oniison nudtei teneg hujaanuud komuniziig dandaa guivuulj uurviin huselee hangadag gaj system bolgon dandaa,komunizmd amitan ustaga gesen yum baihgui,zuvlult ulsad ch tiim teneg yum baigaagui yum
2020-08-19
Udahgui hun bol kapitalizmiin hev mayag geed iddeg boloosoi goyo,bi hoiduudig demjdeg,hoiduud ch bas eh orondoo hairtai hedii yaduuch,harin ene kimiig hurdan avch hayah heregtei,uls turiin zolios yamarch gemgui amitad homorgolon ulsgah uhliin gitleriin lager tegeed iddeg,ene mash gun soliorolin temdeg,
2020-08-19
irgen:
za orovdood baihaar soliorood ene bydyyn chin
2020-08-18
Манайхан авмаар туршлага байна даа
2020-08-18