Бейрут: Амиа алдсан хүний тоо 100-д хүрэв
2020-08-05

Ливаны нийслэл Бейрут хотод болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо 100-д хүрсэн талаар Ливаны Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жорж Кеттан Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

 

Дэлбэрэлтийн улмаас 78 хүн амиа алдсан гэж наймдугаар сарын тавны өглөө мэдээлж байв. Гэмтэж бэртсэн хүний тоо 4000 давсан бөгөөд нуранган доороос аварч амжаагүй хүн олон байгаа тул амиа алдсан болон гэмтсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй гэж Ливаны албаныхан мэдээлсэн байна. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын дөрөвний өдөр Ливаны Бейрут хотын боомт дээр дэлбэрэлт болсон бөгөөд хотын барилгуудын тал орчим хувь нь дэлбэрэлтийн улмаас нурж, гэмтсэн бол дэлбэрэлтийн хүч хөрш зэргэлдээ байх Кипр улсад ч мэдрэгджээ. Одоо хотын эмнэлгүүд шархтануудаар дүүрсэн, энэ гэнэтийн золгүй явдлыг даван туулахад нь Ливанд туслахад бэлэн байгаагаа дэлхийн олон улс орон илэрхийлсэн байна. 

 

Бейрут: Дэлбэрэлтийн улмаас 78 хүн амиа алдаж, дөрвөн мянган хүн шархаджээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
himiin uildver , himiin bodis buruu hadgalsanaas bolj delberelt yyssen 8-10 km-iin zaana hyrtel tusgaltai ayultai delberelt bolloo...
2020-08-05