ФОТО: Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүллээ
2020-07-11

Гэрэл зургуудийг MPA.mn

10:45 цагт

 

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 175 хурдан азарга уралдахаар бүртгүүлснээс 110 гаруй  азарга уралдлаа. Үүнээс

 

Түрүү магнайд:

 

Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын хурдан хээр азарга

 

Аман хүзүүнд: Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат уяач П.Батсайханы хурдан хээр азарга

 

Айргийн гуравт: Архангай аймгийн Хотонт сумын  харьяат  Д.Лхагвасүрэнгийн хурдан хар азарга

 

Айргийн дөрөвт: Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат  Н.Амарбаясгалангийн буурал азарга

 

Айргийн тавд: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач  Д.Бат-эрдэнийн ажнай цавьдар азарга тус тус хурдаллаа.

 

Хурдан азарганы  уралдаан эхэллээ

 

 

09:00 цагт

 

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэллээ. Өнөөдөр Хүй долоон худагт азарга, их нас, эрлийз дээд насны хурдан насны морьдын уралдаан болох юм. Азарга  нас 22 км, их нас 25 км, эрлийз дээд нас 22 км зайнаас уралдах аж.

 

Долдугаар сарын 11-нд

  • 07:00 цагт Азарга насны морьдын уралдаан
  • 12:00 цагт Их насны морьдын уралдаан
  • 16:00-19:00 цагт  Эрлийз дээд насны морьдын уралдаан

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин