АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны сонгуульд дахин ялалт байгуулахад нь туслахыг БНХАУ-ын дарга Ши Жинпинээс хүссэн гэнэ. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны номд өгүүлэх бөгөөд The Wall Street Journal мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн төрийн тэргүүн 2019 оны зун Японд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр дээрх хүсэлтийг Ши Жинпинд тавьсан гэнэ. Трамп Америкт болох ерөнхийлөгчийн сонгуулийн тухай сэдэв хөндөн, Хятадын эдийн засгийн боломжтой холбоотойгоор БНХАУ-ын тэргүүнийг сонгуульд ялахад туслахыг Трамп "гуйсан" гэж Болтон бичжээ.
Энд дуулгахад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны ном хэвлэгдэн гарах хугацаа хэдэнтээ хойшлогдож байлаа. Болтон ийнхүү ном гаргаж байгаа нь "урваж буй хэрэг" хэмээн Трамп мэдэгдэж байв.
Трампын үеэлийн дурдатгал: "Манай гэр бүл дэлхийн хамгийн аюултай хүнийг төрүүлсэн нь"
Г.Бямбасүрэн
Уншиж байна |