БНХАУ шинэ халдварын талаарх чухал баримтуудыг санаатайгаар нууцалсан гэж Британийн Daily Mail сонин мэдээлжээ. Caixin хараат бус медиагрупп эрэн сурвалжилснаар халдвар дэгдэх үед Хятадын дор хаяж таван лаборатори коронавирусийн талаар мэдэж байсан ч ДЭМБ-д цагт нь мэдээлээгүй гэнэ.
Эх сурвалжийн нийтэлсэн материалд өгүүлснээр коронавирус хүнээс хүнд дамждаг гэдгийг судлаачид өнгөрсөн оны 12 дугаар сард л мэдэж байсан хэмээн онцолсон байна. Түүнчлэн шинэ халдвар нь үхлийн аюултай гэдгийг ч судлаачид мэдэж байсан гэнэ.
Энд дуулгахад, өнгөрсөн оны сүүлээр Хятадын Ухань хотод анхлан дэгдэж, улмаар дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахлын талаар БНХАУ-ын эрх баригчид мэдээллийг нуун дарагдуулж, хугацаа алдаж мэдээлсэн, мөн өөрийн нутаг дэвсгэр дэх халдварын тохиолдол болон нас баралтыг нууцалсан гэх мэдээлэл тасралтгүй гарсаар байгаа юм. Энэ тал дээр Хятадын эрх баригчид төдийлөн хариу өгдөггүй, зарим тохиолдолд няцаадаг ч Британийн хэвлэлийнхний мэдээлэлд ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |