Оросуудын хамгийн дуртай, дайны тухай киногоор Леонид Быковын "Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг" нэртэй сөнөөгч онгоцнуудын нисгэгчдийн талаарх кино тодорсон талаар Вести мэдээллээ.
Энэ кино 1974 онд дэлгэцнээ гарсан бөгөөд Аугаа их Эх орны дайнд зориулсан кинонууд дундаас хамгийн их ашиг орлоготой кино болж байжээ.
Оросуудын хамгийн дуртай кинонуудын эхний гуравт Владимир Роговой "Офицерүүд" мөн Станислав Ростоцкийн "Үүрэг хүлээсэн цагт "/орос нэр нь "А зори здесь тихие"/ гэсэн кинонууд багтсан байна.
Жагсаалтын эхний 10-т Сергей Бондарчукийн "Хүний хувь заяа", "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм", Михаил Калатозовын "Тогоруун цуваа" зэрэг бүтээлүүд багтжээ.
Г.Бямбасүрэн