Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Их спорт хэзээ эргэн ирэх вэ?
2020-05-04

 

Covid-19-ийн дэгдэлтийн улмаас дэлхийн бараг бүх улс орон спортын аливаа арга хэмжээг хориглосон. Хоёр сарын турш нам зогссон спортын томоохон лигүүд хэзээ эхлэх нь өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр. Гэхдээ урьдчилсан эсвэл баримжаа огноонууд сонсогдож эхэлснийг тоймлон танилцуулъя.

 

Аваргуудын лиг: Хасагдах шатны хариу тоглолтуудыг наймдугаар сарын 7-8-нд явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд түүнээс хойш багууд 3-4 хоног тутам тоглож, шигшээ тоглолт наймдугаар сарын 29-нд болох аж. Түүнчлэн шөвгийн наймын шатанд хариу тоглолт хийхгүй байх форматыг ярилцаж буй.

 

Европа лиг: Шөвгийн 16-гийн “Севилья”-“Рома”, “Интер”-“Хетафе” багийн тоглолт наймдугаар сарын 2-нд, бусад хариу тоглолт мөн сарын 6-нд болно. Улмаар шөвгийн наймын тоглолтууд наймдугаар сарын 10, 13-нд, хагас шигшээ тоглолт 17, 20-нд, шигшээ тоглолт 27-нд Польшийн Гданьск хотод болно. Английн Премьер лиг: Санхүүгийн алдагдлаас “эмээсэн” англичууд энэ улирлыг тоглож дуусгахаар хатуу шийдсэн гэнэ. Багууд улирлын үлдсэн 9-10 тоглолтыг таван долоо хоногт багтааж дуусгах урьдчилсан төлөвлөгөө гарсан. Хэзээ эхлүүлэх талаар ярилцаж буй.

 

Ла Лига: Хөлбөмбөгийн холбоо нь одоогийн байрлалаар улирлыг дуусгахыг шаардсан ч удалгүй үлдсэн тоглолтыг явуулахаар шийдсэн. Багууд маргааш бэлтгэлдээ гарч, нэг сарын дараа улирлыг эхлүүлэх аж.

 

Сери-А: Италичууд мөн энэ улирлыг тоглож дуусгахаар шийдсэн бөгөөд тоглогчид өнөөдрөөс ганцаарчилсан, 18-наас багийн бэлтгэлд гарна. Энэ сарын 31-нд улирлаа сэргээнэ гэсэн урьдчилсан огноо яригдаж буй. Бундеслиг: Энэ сарын 9-нд улирлыг дахин эхлүүлэх төлөвлөгөө бүтэлгүйтсэн учир 15-ныг товлоод байна. Гэвч өнгөрсөн бямба гарагт “Кельн” багийн гурван тоглогч коронавирусийн халдвар авсан нь тодорхой болсон.

 

Лиг 1: Францын лиг албан ёсоор өндөрлөж, ПСЖ баг аваргаар нэрлэгдсэн. Европын цомын тэмцээнд оролцох эрхгүй болсон “Лион” баг шүүхэд хандахаар төлөвлөж байгаа бол “Тулуз” баг доод лиг рүү унахгүй гэж заргалдана гэнэ.

 

Эредивиз: Голландад есдүгээр сарын 1 хүртэл олон нийтийг хамарсан ажиллагааг хориглосон учир хөлбөмбөгчдөд сонголт үгүй болсон. Өөрөөр хэлбэл улирал өндөрлөсөн.

 

Формула-1: “Австрийн Гран-при” долдугаар сарын 5-нд болох ёстой бөгөөд тус гарааг хойшлуулсан талаар мэдээлэл алга.

 

NHL: Байдал тодорхойгүй.

 

Сагсан бөмбөг: NBA 2019-20 оны улирлыг дахин хэзээ эхлүүлэх нь тодорхой бус байна. Зарим багийн тоглогч бэлтгэлийн төвд ганцаарчилсан бэлтгэл хийж эхэлсэн. Евролигийн хувьд улирлын тоглолтыг дуусгасны дараа плей-оффыг эхлүүлэх хүсэлтэй байгаа ч хэзээ ийм боломжтой болох нь тодорхойгүй байна.

 

Теннис: Долдугаар сарын 13-наас хойших тэмцээнүүдийг цуцалж, хойшлуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, долдугаар сард тэмцээн болохгүй байх магадлал ихэссээр. Гэхдээ Герман, Франц, Их Британи болон Испанийн Майорка дахь Надалийн академид албан бус тэмцээн явуулах санал гарч буй. Эдгээр тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулах боловч телевизээр дамжуулах, бооцоо тавих, шагнал өгөх зэргийг зөвшөөрөх аж.

 

UFC: Д.Уайтын ярианд 100 хувь итгэх хэрэггүй нь тодорхой болсон. Гэхдээ ойрын хугацаанд буюу тавдугаар сарын 9-нд Флорида мужид тэмцээн болох хуваарьтай.

Н.Энхбаяр

Shuud.mn
Сонин хачин