БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун амьд мэнд, энх тунх байгаа гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Мүн Жо Ин мэдэгджээ.
БНАСАУ-ын удирдагчийн биеийн байдал хүнд байгаа, нас барсан гэх зэрэг хэвлэлүүдээр гарсан мэдээллүүдийг тэрбээр няцаасан байна.
"Энэ мэдээлэл дээр манай улсын Засгийн газрын байр суурь тодорхой. Ким Жон Ун амьд, мэнд. Дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн Вонсан дүүрэгт байгаа" хэмээн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зөвлөх CNN агентлагт мэдээлжээ.
Энд дуулгахад, ням гаригийн өглөө БНАСАУ-ын радио Ким Жон Уныг ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа талаарх мэдээллийг дамжуулсан байна. Агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун барилгачдад талархал илгээсэн гэх бөгөөд талархлыг ямар байдлаар илгээсэн талаарх тодорхой мэдээлэл гараагүй юм.
Нодон Синмун: Ким Жон Ун удирдагч барилгачдад талархлын захидал илгээлээ
Г.Бямбасүрэн
Уншиж байна |