Германы Хессен мужийн Сангийн сайд Томас Шеферийн цогцосыг Хоххайм-на-Майн хотын төмөр зам орчмоос аврах албаныхан олсон гэж Die Welt мэдээлжээ.
Мөрдөгчдийн үзэж байгаагаар, Сангийн сайд амиа хорлосон гэнэ.
Тэрбээр амиа хорлохоос өмнө захидал үлдээсэн бөгөөд түүндээ ийм үйлдэл гаргах болсон шалтгаанаа дурдсан байна. Мөн түүний ойрын хүрээллийнхний өгүүлснээр Сангийн сайд Томас Шефер COVID-19 -ээс үүдсэн үр нөлөө улс орных нь эдийн засаг цохилт өгнө гэж байнга санаа нь зовниж байсан гэнэ.
Тэрбээр Ангела Меркелийн тэргүүлдэг намын гишүүн бөгөөд сүүлийн үед олны өмнө байнга гарч, олон нийтэд титэм вирусийн тахлын үед санхүүгийн дэмжлэг хэрхэн үзүүлэх тухай мэдээллийг өгдөг байжээ.
Шефер улс төрд 20 гаруй жил ажиллаж байгаа бол Гессен мужийн Сангийн сайдын албан тушаалыг 10 дахь жилдээ хашиж байсан аж.
Болсон хэрэгтэй холбоотойгоор Хессений ерөнхий сайд Фолькер Буфье төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлсний дээр Шефер цар тахлаас үүдсэн эдийн засгийн үр дагаврыг даван туулахад нь компани болон ажилтнуудад туслахын тулд "өдөр шөнөгүй ажиллаж байсан" хэмээн онцолсон байна.
Г.Бямбасүрэн