Буриадад дахин дөрвөн хүнд COVID-19 илэрчээ

Буриадад анхны халдвар авсан хүмүүстэй хавьтсан дөрвөн хүнээс урьдчилан байдлаар COVID-19 вирусийн халдвартай гэдэг нь тогтоогдсон гэж Буриадын тэргүүн Алексей Цыденов мэдэгджээ.
Тэрбээр ард түмэндээ хандан хийсэн мээдгдэлдээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хэрэгжүүлж, олон нийтийн газраар явахгүй байхыг уриалсан байна.
"Боломжтой л бол гэртээ үлдэх, өвчилсөн хүмүүстэй хавьтаагүй, Буриадаас гараагүй байсан ч гэрээсээ гарахыг байхыг хичээнгүйлэн хүсч байна" хэмээн Цыденов өгүүлжээ.
Эргэн сануулахад, Буриадад COVID-19 вирусийн халдвар авсан анхны хоёр тохиолдол өчигдөр буюу гуравдугаар сарын 26-ны өдөр батлагдсан бөгөөд тэд халдвартын эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
COVID-19: Буриадад халдвар тээн ирсэн хүн нь "Титан" сүлжээ дэлгүүрийн эзэн байжээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ