Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Путин: Ирэх долоо хоногийг цалинтай амралт болгоно, гэртээ байцгаана уу!
2020-03-26

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 25-26-ны хооронд Санкт-Петербург хотноо ажиллахаар төлөвлөж байсан ч шинэ төрлийн титэм вирусийн тархалтын нөхцөл байдалтай холбоотойгоор төлөвлөгөөгөө цуцлан ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ. 

 

Даатгалын шимтгэлийг 50 хувь бууруулав 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин титэм вирусийн цар тахалтай холбоотойгоор эдийн засагт цохилт ирж байгааг онцоллоо. Тиймээс цар тахлын үед жижиг дунд бизнесийг дэмжих олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн дотор даатгалын шимтгэлийг 30 хувиас 15 хувь болтол бууруулахыг санал болгожээ. 

 

Түүнчлэн ипотекийг оролцуулаад бүхий л төрлийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулах санал гаргав. 

 

Хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх дэмжлэгийг яаравчлахыг үүрэгдлээ 
 

Хямралын үед хүүхэдтэй гэр бүлүүд онцгой дэмжлэг авна гэж Путин онцоллоо.

 

"Хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжих хэрэгтэй. Ирэх дөрөвдүгээр сараас эхлэн ойрын гурван сарын хугацаанд, "Ээжийн хөрөнгө" авах эрхтэй бүхий л гэр бүлд зориулан гурав хүртэлх насны хүүхэд тус бүрт сар бүр нэмэлтээр 5000 рубль (монгол мөнгөөр 166 мянга орчим төгрөг) олгохыг санал болгож байна" хэмээн Путин мэдэгдлээ.

 

Ийм дэмжлэг одоо ясли, цэцэрлэгт хүүхдүүд нь явахгүй байгаа, мөн эмнэлгийн чөлөө авсан эсвэл хүүхдээ харах чөлөө авсан гэр бүлүүдэд нэн чухал гэж Путин онцолсон байна. 

 

Мөн Агуу их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан ахмад дайчид болон ар талд ажиллаж байсан хөдөлмөрчдөд олгох 75 мянга (монгол мөнгөөр 2.4 сая төгрөг) болон 50 мянган рублийг (монгол мөнгөөр 1.6 сая төгрөг) ирэх сард олгохоор болсон талаар мэдэгджээ. 

 

Иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг хүсэв 

 

Путин иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг хүсч, шинэ төрлийн титэм вирусийн халдвараас өөрийгөө хамгаалах зөвлөмжийг анхааралтай дагаж, "сохор азанд итгэхгүй" байхыг хүслээ. 

 

Ирэх долоо хоног оросуудын хувьд цалинтай амралт 

 

Гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын таван хүртэлх долоо хоногийг ажлын бус өдрүүд болгосон талаараа Путин мэдэгдлээ.

 

"Өвчин хурдан тархах аюулаас урьдчилан сэргийлэх нь одоо нэн чухал. Тиймээс ирэх долоо хоногийг цалинтай амралт болгон зарлаж байна. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 28-ны бямба гаригаас дөрөвдүгээр сарын тавны ням гариг хүртэл амралтын өдрүүд үргэлжилнэ" хэмээн Путин мэдэгдэв.

 

Гэхдээ эмнэлгийн байгууллагууд, эмийн сан, тээвэр, эрх барих байгууллагууд зэрэг нэн чухал салбаруудын байгууллагууд ажилласан хэвээр байна гэдгийг онцоллоо.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
sar:
ideed tsaddaggyi darga nartai uls muuhai yumaa
2020-03-26
banknii huug buulgaachee mongo huulegchid odoo bolooshdee oriin daramtand hecuu baina
2020-03-26
Od:
Ediin zasgiin chadamjtai uls saihan ymoo
2020-03-26
sar:
ideed tsaddaggyi darga nartai uls muuhai yumaa