Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
СЭЛЭНГЭ: Алтанбулаг боомтоор нэвтэрсэн Монголын иргэн бүрийг тусгаарлана
2020-03-20

Дэлхий дахинаа шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлт цар хүрээгээ өдрөөс өдөрт нэмж байгаа энэ үед дэлхийн улс орнууд хилээ хааж, хязгаарлах арга хэмжээ авсаар байгаа юм. 

 

Манай улс ч цар тахлын үед бэлэн байдалд ажиллан, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, ОХУ-руу зорчих Монгол улсын иргэд, ОХУ-аас Монгол руу зорчих гадаадын иргэдийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 21 хүртэл зогсоосон. Харин эх орондоо ирэх хүсэлтэй Монгол улсын иргэдийг тусгай журмаар нэвтрүүлэхийн дээр бараа бүтээгдэхүүний хомсдлоос сэргийлэх үүднээс ачаа, транзит тээвэр хэвийн явагдаж байгаа юм.

 

Зургийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын фейсбүүк хуудаснаас авав

 

Мөн ОХУ ч энэ сарын 18-ны өдрөөс тавдугаар сарын нэгнийг хүртэл гадаадын иргэд болон харьяалалгүй этгээдүүдийг нутаг дэвсгэррүүгээ нэвтрүүлэхийг хориглосон. Тиймдээ ч хойд хилээр Орос орныг зорих зорчигчдын хөдөлгөөн бүрэн зогссон юм. Гэлээ гээд хил хяналтын байгууллагынхан тайван суусангүй, эх орноо зорих иргэдийг Оросын талаас хүлээж авах,  ачаа тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх гээд Монгол Улсын хойд хил дээрх өдөр тутмын үйл ажиллагаа үргэлжилсээр... 

 

Хойд хилээр Монголын иргэд олноор орж ирж байгаа энэ үед Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 

 

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын мэдээлснээр, Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 17-ны өдрийн XII хуралдаанаас гаргасан  шийдвэрийн дагуу “Алтанбулаг” боомтоор Монгол Улс руу нэвтрэх Олон Улсын ачаа, тээврийн хэрэгсэлд бүрэн халдваргүйжүүлэлт хийж, хил, гаалийн цогцолбороос нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалт, хяналтын дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын талбай хүртэл шуурхай хөдөлгөөн үйлдэж, дээрх тээврийн хэрэгслийг “Алтанбулаг” хилийн боомт руу шууд буцаах арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Зургийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын фейсбүүк хуудаснаас авав

 

Тодруулбал, ОХУ-ын жолооч нарыг эрүүл мэндийн нарийн үзлэгт хамруулан, сэжигтэй тохиолдол илрээгүй тохиолдолд Цагдаагийн байгууллагын харуул, хамгаалалттайгаар Улаанбаатар хүргэж ачааг буулган буцааж байгаа аж. Мөн Цагдаагийн байгууллагын харуул хамгаалалттайгаар хилээр гаргаж байгаа юм байна. Энэ нь Монголд үйлдвэрлэх боломжгүй хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлсэн Улсын Онцгой комиссын шийдвэртэй холбоотой юм.

 

Мөн ОХУ-ын нутаг дэвсгэр дээр өвчлөлийн тохиолдол нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 199 болсон энэ үед Оросын нутаг дэвсгэр дээрээс орж ирсэн хэн бүрийг эмнэлгийн нарийн үзлэгт хамруулан, Оросын жолооч нарыг цагдаагийн хяналтан дор хүрэх цэгт хүргэж байгаа бол Монгол улсын иргэдийг Алтанбулаг боомтоор нэвтрэх үед эмнэлгийн үзлэг хийж, асуумж бөглүүлэн, аймгийн нутаг дэвсгэр дээр 14 хоног тусгаарлах арга хэмжээ зохион байгуулж байгаа аж.

 

Алтанбулаг сумын орох хаалган дээр ариутгалын хэсгээр гарч буй тээврийн хэрэгсэл. Зургийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын фейсбүүк хуудаснаас авав. 

 

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын хэлтсийн байрыг тусгаарлах байр болгон ашиглаж байсан бол ОХУ-аас ирэх зорчигчдын урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор сумын ЗДТГ-ын байрыг суллан, тусгаарлах байр болгон бэлдэж байгаа аж. 

 

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрийн захиргааны зарим байрыг тусгаарлалтын байр болгон ашиглаж байгаатай холбоотойгоор уяа татаж, хаалттай бүс болгожээ. 

 

Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг тусгаарлах байр болгон ашиглаж, Орос-Монголын хилээр нэвтрэн орж ирсэн  Монгол иргэдийг тусгаарлаж байна. Сүхбаатар суманд тусгаарлагдсан иргэнтэй утсаар холбогдоход дараах мэдээллийг өглөө. 

 

 

Сүхбаатар суман дахь тусгаарлалтын байрны өрөө 

 

" Би гуравдугаар сарын 18-нд Улаан-Үүд хотоос  Хиагт хүртэлх шугмын автобусанд суугаад, хил дээр ирж, явганаар хил гарсан. Орост явж байхад ариутгалын ажиллагаа хийж байгаа нь харагдаагүй. Биднийг ирэхэд халуун үзэж, анкет бөглүүлсэн. Өдөрт нэг удаа даралт, халуун хоёр үзэж байна. Манайх өрөөндөө есүүлээ байгаа. Өдөрт гурван удаагийн хоолтой. Төлбөр төлөх талаар бичсэн цаас өгсөн" гэлээ. 

 

Энд дуулгахад, Улаан-Үд хот дахь Монгол улсын  Ерөнхий консулын газрын ажилтнууд гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаан-Үдийн  "Байкал" олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин ирж буй Монгол улсын иргэдийг тосон авч, шаардлагатай зөвлөгөөг өгөн ажиллаж байгаа аж. 

 

 

Мөн ОХУ-с Монгол Улс руу зорчиж буй иргэд цахим бүртгэлд бүртгүүлэхдээ: 

 

1. Овог, нэр (нас / хүйс)
2. Регистрийн дугаар
3. Паспортын дугаар
4. Гэрийн хаяг
5. ОХУ-д нэвтэрсэн огноо
6. Сүүлийн 14 хоног зорчсон маршрут (Улс)
7. Аялалын зорилго
8. Холбоо барих утас, цахим хаяг
9. Хэзээ хил нэвтрэх тухай (он, сар, өдөр) гэсэн мэдээллийг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын фейсбүүк дэх хуудас болон Ерөнхий консулын газрын +7(3012)210507, +7(3012)220499 дугаараар бүртгэн авч байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин