Heritage Daily: Монголчууд 5000 жилийн тэртээгээс сүүн бүтээгдэхүүн хэрэглэж иржээ
2020-03-05

 

Таван мянган жилийн тэртээ амьдарч байсан нүүдэлчин монголчууд хүнсэндээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байсныг батлах олдворыг Макс Планкийн хүрээлэнгийн эрдэмтэд олсон талаар Heritage Daily шинжлэх ухааны сайт мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эртний хүмүүсийн шүдийг эрдэмтэд судлахад сүүний уургийн ул мөр олдсон байна. Эрдэмтдийн судалсан булшнууд өнөөгийн Монгол улсаас олдсон бөгөөд булшнууд МЭӨ 3000 оных гэж эрдэмтэд үзжээ.

 

Энэ бүс нутагт ойролцоогоор МЭӨ 1700 он орчимд сүүний чиглэлээр мал аж ахуй хөгжүүлэх болсон гэж эрдэмтэд өмнө нь таамаглаж байсан юм. Харин шинэ олдворыг судлахад нүүдэлчин монголчууд 5000 жилийн тэртээгээс сүүн бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэж ирсэн нь тодорхой болжээ.

 

Судлаачдын өгүүлснээр, шүднээс илэрсэн уургууд янз бүрийн амьтдын сүүний уураг бөгөөд тэдгээрийн дундаас гүү, ингэний сүүний уураг байгаа нь батлагдсан байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЯАГ ҮНЭН
2020-03-05
БИ МОНГОЛ:
КОРОНАВИРУС- С БОЛЖ МОНГОЛЧУУДИЙН МАЛААСАА АВЧ ИДЭЖ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА БҮХ ЗҮЙЛ БРЭНД ОРИГ ҮНЭТЭЙ САЙН ЧАНАРЫН БҮТЭЭГДХҮҮН БАЙСАНЫГ ДЭЛХИЙ УХААРЧ ХЭРЭГЛЭЖ ЭХЛЭХ БАЙХ БИД МАЛЫН АШИГ ШИМИЙГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ҮЙЛДВЭРЛЭН ГАРГАХ МАХАА ҮНЭТЭЙ ЗАРАХ БҮХ БОЛОМЖ НЭЭГДЭХ НЬ ДЭЭ..
2020-03-05
ЯАГ ҮНЭН