Мадуро: "Бүх эмэгтэйчүүд тус бүр зургаан хүүхэдтэй болох ёстой"
2020-03-04

 

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Каракаст мэдэгдэл хийх үеэрээ эмэгтэйчүүдийг зургаагаас доошгүй хүүхэдтэй болохыг уриалжээ. 

 

"Төр! Төр! Бүх эмэгтэйчүүд тус бүр зургаан хүүхэдтэй болох ёстой" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

Түүнчлэн тэрбээр гуравдугаар сарын наөймны өдөр болох жагсаал цуглаанд эмэгтэйчүүдийг бүгдээрээ оролцохыг уриалжээ.

 

Энд дуулгахад, Венесуэлийн нөхцөл байдал 2019 оны нэгдүгээр сарын 23-наас эхлэн хурцадсан бөгөөд тухайн үед тус улсын сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарласан юм. Түүнийг АНУ болон Лимагийн бүлгийн орнууд, Америкийн орнуудын байгууллага болон Европын холбооны ихэнх орнууд хүлээн зөвшөөрсөн.

 

Харин хууль ёсны ерөнхийлөгч Николас Мадуро Гуайдогийн тэрхүү үйлдлийг төрийн эргэлт хэмээн нэрлэж байлаа. Мөн Мадурог Орос, Белорусс, Боливи, Турк, Иран, Хятад, Куб, Никарагуа дэмжсэн бөгөөд бүтэн жилийн туршид Венесуэлд засаглалын хямралыг дагасан улс төр, эдийн засгийн хямрал гүнзгийрсэн юм.

 

Өнгөрсөн оны наймдугаар сард Венесуэлд сарын хүнсний сагсны өртөг цалингаас 80 дахин давсан. Албан бус мэдээллээр 2018 оны сүүлээр Венесуэлд инфляцийн түвшин 1,7 сая хувьд хүрсэн бол энэ оны нэгдүгээр сард 7000 хувьд хүрчээ. 

 

НҮБ-ын мэдээлснээр, хямралын улмаас тус улсыг 4,5 сая хүн орхин дүрвэснээс 80 хувь нь хөрш зэргэлдээ орнуудад амьдарч байгаа аж. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ene gej neg durgui buh bh shig bna
2020-03-06
дээд чоно:
монголчууд цөөдөхгүй цөөхөн тусмаа цөм улс шүү
2020-03-05
эрдоган бас тээр жил ингэж солиорч билээ
2020-03-04
mgl:
Hogiin uls turchid ulsaa ingej l aldag yum baina.
2020-03-04
Ene muu nusiig yanzalchih amitan bdaggui l yum bh daa. Amerik tsergee oruulval taarna. Ene yamar kaddafi shig ard irgedee hangaluun bailgaj bsan bish
2020-03-04
Монголыг бодвол том улс л даа
2020-03-04
зочин:
Aвтобусны жолооч Mадуро-оор удирдуулсан Венесуэл, 8-р ангийн боловсролтой наймаачин бөх Баттулгаар удирдуулсан Mонгол хоёр ёстой зуузай холбон давхиж явна да... Боломж л олдвол монголын залуусын 80% ни гадагшаа гарж ажил хийхэд бэлэн гэсэн судалгаа саяхан гарсан даа..
2020-03-04
Иргэн:
Байгаа хүнээ тэжээж чадахгүй байж бас балаг тарих санаатай.
2020-03-04
иргэн:
урдахаа тэжээж чадахгүй байж илүү юм яринаа
2020-03-04