Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
"Урт цагаан" энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болно
2020-02-19

 

Уртцагаан ахуйн үйлчилгээний төвийг түрээслэгч нарт нь давуу эрхээр хувьчлах шийдвэрийг анх 2007 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаж байсан боловч өнөө хэр хэрэгжээгүй байна.

 

Ахуйн үйлчилгээний сүүлийн ганц төв болох Уртцагааныг хувьчлуулахаар түрээслэгчид нь удаа дараа шаардлага, хүсэлтийг төр, засгийн бүхий л шатанд хүргэж байсан ч ямар нэгэн нааштай хариу авсангүй өдий хүрчээ. Гэтэл сүүлийн үед өмнөх хувьчлах тогтоолыг үл ойшоож, Уртцагааны түрээслэгч нарыг байрнаас нь хөөн гаргаж, барилгыг нь нураах шийдвэр гаргасан байна.

 

Иймд Уртцагааны 800 гаруй түрээслэгч нар дөнгөж сая хуралдаж, хувьчлалын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хатуухан тэмцлийг эхлүүлэхээр шийдвэрлээд байна. Тэд өөрсдийнхөө төлөө нэгдэж, төрийн гурван өндөрлөгт хатуу шаардлага хүргүүлэхээр болжээ.

 

Мөн хотын өв соёлыг шат дараатай устгаж буй Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах тэмцлийг эхлүүлэх юм байна. Хэрвээ тэдний шаардлагад тодорхой хариу өгөхгүй бол НЗДТГ-ын өмнө жагсаал, цуглаан, улмаар өлсгөлөн зарлаж, тэмцлийн бүхий л хатуу хэлбэрийг сонгоно.

 

 

Уртцагааны түрээслэгчдийн энэхүү тэмцэл нь энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болох бололтой. Нийслэлийн төв хэсэгт байрлах Уртцагаан үйлчилгээний төв нь анх 1962 онд хувийн хоршоологчдын хөрөнгөөр барьсан анхны хувийн өмч юм. Энэхүү барилгыг өдгөө 800 гаруй түрээслэгч түрээслэн, ахуйн үйлчилгээний үйлчилгээг ард түмэндээ үзүүлж байгаа билээ. Гадна, дотно завсар, үйлчилгээг түрээслэгч нар өөрсдийн хөрөнгөөр хийх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч НЗДТГ-аас хориглосоор байдаг аж.

 

Улмаар албаар өнгө зүсийг нь доройтуулж, ашиглалтын чанар муудсан гэх үл ялих шалтгаанаар нураахыг МАН эрх барьж байх хугацаандаа үеийн үед санаархаж байжээ. Харин барилгын чанар, үзүүлэлтийн талаар мэргэжлийн хүмүүс хамгийн сайн чанартай төдийгүй актлах шаардлагагүй гэж үздэг байна.

 

Мөн Уртцагааны барилга нь манай улсын архитектурын өнгө төрхийг тусгасан, үнэт дурсгал тул Азийн архитектурын үнэт өвийн жагсаалтад 2015 онд орсон барилга билээ.

Shuud.mn
Сонин хачин
Урт цагаан хэвээрээ байсан нь дээр. Том объект бариад улам зайгүй жихэлдүүлж яах гээд байгаа юм.
2022-10-28
Нийслэлийн иргэн:
Ёстой зөв. Урт цагааны гудамж байшингаас ичээд байдаг юм . Ядаж байхад жуулчдын гудамж гээд нэрлэчихсэнийг нь яанаа....
2020-02-20
Зочин:
Жинхэнэ өв соёл гэгдэх барилгуудаа нурааж байхад дуугараагүй байж энэ навсгар байшинг өв соёл гэчихжээ. Хүний амиа бодсон бэртэгчин зан ингэж харагдаж байгаам даа
2020-02-20
Иргэн:
Жинхэнэ өв соёл гэгдэх барилгуудаа нурааж байж энэ навсгар барилгыг өв соёл гээд байхдаа
2020-02-20
Нийслэлийн иргэн:
Ёстой зөв. Урт цагааны гудамж байшингаас ичээд байдаг юм. Ядаж байхад жуулчдын гудамж гээд нэрлэчихсэнийг нь яанаа....
2020-02-20
Зочин:
Энэ хэдэн хүний эрх ашгийг бодож байна гээд улсынхаа ний лэлийн төвд ийм навтгар навсархай байшин хичнээн жил байлгах юм . Бага тэнэгтэцгээ. Нэг хэсгийн эрх ашгаас нийтийн улс орны эрх ашиг дээгүүр шүү.
2020-02-20
Зочин:
Наад нэг хэдэн хүний эрх ашгийг бодож байна гээд улсын нийслэлийн төвд навсархай байшин хичнээн жил байлгах юм . Бага тэнэгтэцгээ.
2020-02-20
Зочин:
Нураагаад олон давхар шинэ үйлчилгээний төв барих хэрэтгэй. Хотын төвд өнгө үзэмж муу шаардлага хангахгүй барилгад иргэдийг ажиллуулж бас үйлчлүүлж болохгүй.
2020-02-20
Нийслэлийн иргэн:
Ёстой зөв. Урт цагааны гудамж байшингаас ичээд байдаг юм . Ядаж байхад жуулчдын гудамж гээд нэрлэчихсэнийг нь яанаа....
Нийслэлийн иргэн:
Ёстой зөв. Урт цагааны гудамж байшингаас ичээд байдаг юм. Ядаж байхад жуулчдын гудамж гээд нэрлэчихсэнийг нь яанаа....
1:
Энэ тохиолдолд ТӨР-ийн төмөр нүүр хэрэгтэй дээ
2020-02-20
!!1!!!!!:
Naad barilga chini hunii tolgoi deer unaaad gemteeh zaashlaad hun deer darj unahaas ni omno darui buulgaad 21 r zuunii shiidleer saihan tosol heregjuuleh bolsoon !!!!!
2020-02-20
Nx:
XOTIIN DARGA CH OVOO SHUKATAI GAR UU GUI YU
2020-02-20
Зочин:
Ийм олон хунийг ажилгуй орлогогуй болгож болохгуй шуу дээ ард нь хичнээн хун байна бодох л хэрэгтэй шууд нурааж болохгуй шуу дээ
2020-02-19
Зочин:
Энэ хэдэн хүний эрх ашгийг бодож байна гээд улсынхаа ний лэлийн төвд ийм навтгар навсархай байшин хичнээн жил байлгах юм . Бага тэнэгтэцгээ. Нэг хэсгийн эрх ашгаас нийтийн улс орны эрх ашиг дээгүүр шүү.
Зочин:
Наад нэг хэдэн хүний эрх ашгийг бодож байна гээд улсын нийслэлийн төвд навсархай байшин хичнээн жил байлгах юм . Бага тэнэгтэцгээ.
зочин:
Нурааж шаардлага хангасан орчин үеийн үйлчилгээний төв барих,эсхүл авто зогсоол бүхий цэцэрлэгт гудамж болго.
2020-02-19
Zochin:
Shaardlagiig avaxgyi bol ulsuj yxne geed xevtdeg moda garaad bgaa bxaa.temtseliin xurts xelbert shiljine geed balsirch ugnu shy dee
2020-02-19
Зочин:
Юуных нь өв соёл байхав дээ. Наад захын шаардлага хангахгүй навтгар байшин. Муу муухай бүхний үүр уурхай болсон газар. Оронд нь орчин үеийн шийдэл бүхий үйлчилгээний нэгдсэн төв бариад одоогийн түрээслэгч нарт нь тодорхой талбай өгнө биз. Бүх зүйлийг эсэргүүцэж, улстөржүүлэхээ хэзээ болих юм бэ.
2020-02-19
Зочин:
Жинхэнэ өв соёл гэгдэх барилгуудаа нурааж байхад дуугараагүй байж энэ навсгар байшинг өв соёл гэчихжээ. Хүний амиа бодсон бэртэгчин зан ингэж харагдаж байгаам даа
Иргэн:
Жинхэнэ өв соёл гэгдэх барилгуудаа нурааж байж энэ навсгар барилгыг өв соёл гээд байхдаа