ТИТЭМ ВИРУС: БНХАУ өвчнийг эмчлэх эм үйлдвэрлэж эхэлжээ
2020-02-17

 

 

Шинэ төрлийн титэм вирустэй тэмцэхэд үр дүнтэй байж болох анхны эмийг Хятадын Жэцян мужид ням гаригаас  үйлдвэрлэж эхэлсэн талаар Тайжоу хотын Засгийн газар мэдэгджээ. 

 

WeChat олон нийтийн сүлжээн дэх хуудсаар дамжуулан хийсэн Засгийн газрын мэдэгдэлд, өмнө нь Favipiravir ,  Avigan гэсэн нэртэй байсан эм бэлдмэлийг үйлдвэрлэж байгаа гэдгийг онцолсон байна. 

 

"Хоёрдугаар сарын 15-ны өдөр Zhejiang Hisun Pharmaceutical компанийн "Фавэйлавэй" эм /өмнө нь Favipiravir нэртэй байсан/-ийг зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрлийг Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналтын улсын газар албан ёсоор зөвшөөрсөн.  Энэ нь шинэ төрлийн титэм вирусийг эмчлэхэд үр дүнтэй байж болохуйц эмийн жагсаалтад оруулахыг албан ёсоор зөвшөөрсөн анхны эм " хэмээн Засгийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.

 

Засгийн газрын мэдэгдэлд онцолсноор, ням гаригт үйлдвэрлэж эхэлсэн эм өвчнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэх магадлалтай гэнэ.

 

Өмнө нь, БНХАУ-ын Шинжлэх ухаан, техникийн яамны дэргэдэх Биотехнологийн боловсруулалтын Хятадын Үндэсний төвийн захирал Жан Синьминь  "Ремдесивир" болон Японы "Фавипивавир" зэрэг хэд хэдэн төрлийн эмийг судлах үед шинэ төрлийн титэм вирусийг эмчлэхэд үр дүнтэй гэсэн дүгнэлт гарсан гэж мэдэгдэж байлаа.  Түүнчлэн Хятад улс шинэ төрлийн титэм вирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг боловсруулах явцыг түргэсгэхийн тулд төрөл бүрийн технологийн арга хэрэглэж байгаагөийн дээр зарим вакциныг хэдийнэ амьтан дээр туршаад эхэлсэн хэмээн мэдэгдэж байсан юм.

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ali deeriin medee shde tgd em n sn uilchleegui shde
2020-02-17
Unshigch:
Ene medeelliin eh survaljiin medeelliig hivaaltsaaj boloh u? Bayarlalaa!
2020-02-17