Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлттэй холбоотой мэдээллийг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо тогтмол өгч байгаа бөгөөд хоёрдугаар сарын 10-ны даваа гаригт ээлжит мэдээллээ хийлээ.
Тус хорооны мэдээлснээр, БНХАУ-д шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 40 мянгыг давсан байна. Нэг хоногийн дотор халдвар авсан хүний тоо 3062-оор нэмэгдэж, вирусийн улмаас амиа алдсан хүний тоо 97-оор нэмэгдэж, нийтдээ 908 болсон бол 632 хүн эмнэлгээс гарчээ. Мөн Хонконг, Макао, Тайванд нийтдээ 64 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны мэдэгдснээр хоёрдугаар сарын есний өдөр, өвчний голомт болсон Хубэй мужид шинэ төрлийн титэм вирусийн улмаас амиа алдсан хүний тоо 91-ээр нэмэгдэж, нийтдээ энэ мужид вирусийн өвчлөлөөр нас барсан хүний тоо 871 болжээ.
Энэ мужид халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 2,6 мянгаар нэмэгдэж, нийтдээ 29,6 мянга болсон бол 356 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Ингэснээр Хятад даяар халдвар авсан хүний тоо 39,8 мянгыг давж, 904 хүн амиа алдсан бол нийтдээ 3000 гаруй хүн бүрэн эдгэрчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |