Автомашинаа ачуулсан иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэллээ
2020-01-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компаниудад хяналт шалгалт хийлээ. 

 

Шалгалтын үеэр Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар өнөөдрөөс /2020.01.07/ автомашин ачиж явсан тохиолдолд эзэн рүү нь автоматаар зурвас илгээхээс гадна, 60 мянган төгрөгийн торгууль төлөөд автомашинаа авч буй иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэлсэн гэдгийг хэллээ. 

 

Хэрэв иргэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж автомашинаа зогсоолгүй газар байршуулсан тохиолдолд чанга яригчаар гурван удаа зарлан мэдээллэнэ. Эзэмшигч гарч ирээгүй тохиолдолд бэхэлгээг хийн ачих үйл явцыг эхлүүлнэ. Харин ачих үйл явц эхэлсний дараа буюу ачилтын автомашины хөдөлгөөн эхэлсний дараагаар эзэмшигчийн АТҮТ-д бүртгэлтэй дугаар болон автомашины цонхон дээрх гар утасны дугаар руу 30 секундын дотор зурвас илгээх аж. 

 

Мөн иргэд 60 мянган төгрөгийн ачилтын хураамж төлж автомашинаа журмын хашаанаас авдаг. Энэхүү хураамжийн 10 хувийг Нийслэлийн замын санд төвлөрүүлж эхэлсэн байна. 

 

Автомашин ачилтын 15 аж ахуй нэгж өдөрт дунджаар 150-200 автомашин ачдаг байна. Дашрамд дурдахад иргэд ачигч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хохирол амссан бол нийслэлийн Авто замын хөгжлийн газрын утсанд болон цахим хуудсанд өргөдлөө гаргах боломжтой.

 

Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журмын 9.24. Цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхийг хориглоно.


9.12.1 тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр татлага бэхэлгээ хийх явцад эзэмшигч нь ирвэл шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгнө.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Доромжилж ханахгүй юм даа
2020-01-07