Ираны пуужингууд байлдааны бэлэн байдалд шилжсэн талаар Ройтерс агентлаг Америкийн албаны этгээдээс авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн байна.
Эх сурвалжийн онцолсноор одоогоор энэхүү байлдааны бэлэн байдал нь хамгаалах эсвэл довтлох зорилготой аль нь болохыг тодорхойлох боломжгүй гэнэ.
Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээллийг эх сурвалж өгөөгүй ч АНУ нөхцөл байдлыг нарийвчлан хянаж байгаа хэмээн мэдээлжээ.
Эргэн сануулахад, нэгдүгээр сарын гуравны шөнө Багдадын олон улсын нисэх буудлын орчимд АНУ Ираны тусгай хүчний командлагч Сулеймани болон Шийтийн босогчдын тэргүүний орлогч Абу Махди аль-Мухандисын эсрэг цэргийн ажиллагаа явуулсан юм. Вашингтон тэднийг 2019 оны 12 дугаар сарын 31-нд Багдад дахь АНУ-ын ЭСЯ руу халдсан хэргийг зохион байгуулсан хэмээн үзсний улмаас ийнхүү цохилт өгч, хөнөөсөн.
Харин үүний хариуд Иран улс Сулейманийн өшөөг авна хэмээн мэдэгдсэн бол Трамп иранчуудыг хариу үйлдэл хийвэл Ираны 52 байд хүчтэй, хурдтай цохилт өгнө гэж амласан юм.
Трамп: АНУ Ираны соёлын объектуудад цохилт өгөх эрхтэй
Г.Бямбасүрэн