НАСА -ийн хиймэл дагуулаас илгээсэн мэдээлэл дээр тулгуурлан Австралид асч буй түймрийн 3D зураглалыг гаргажээ. Энэ зураг дээр түймэрт өртсөн бүхий л бүс нутгуудыг тэмдэглэсэн байна.
Энд дуулгахад, нэгдүгээр сарын гуравны өдөр Австралийн флот галд автсан хотоос хүмүүсийг аварч байгаа талаарх мэдээлэл гарсан. Гал түймэрт сүйрсэн Виктория мужийн эрэг дэх Маллакута хотоос мянга орчим оршин суугч, жуулчныг хоёр том хөлөг онгоцоор нүүлгэн шилжүүлжээ.
Ийнхүү нүүлгэн шилжүүлэхээс өмнө 4000 орчим оршин суугч болон жуулчин хотыг тойрсон ойн түймрээс зугатаж, наран шарлагын газар орчимд цуглаад байсан гэнэ.
Виктория мужийн Ерөнхий сайд Даниэль Эндрюс мужийн зургаан бүс нутагт онц байдал зарласан бөгөөд харин бусад бүс нутгууд дахь оршин суугчдыг цуваанд багтсан автомашины тээврээр нүүхийг уриалсан байна.
Энд дуулгахад, есдүгээр сараас эхэлсэн ойн түймрийн улмаас Австралийн хоёр мужид 24 хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй алга болсон бөгөөд 1300 гаруй байшин барилга галд сүйдэж, 500 сая ан амьтан үрэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |