ШУУРХАЙ: Казахстанд онгоцны ослоос амиа алдсан хүний тоо 14-д хүрлээ
2019-12-27


Казахстанд 95 зорчигч, хөлгийн багийн 5 гишүүн бүхий Алма-Аты-Нурсултан чиглэлийн онгоц осолдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

 

Regnum агентлагийн дамжуулснаар, онгоц хөөрөх үедээ өндрөө алдан, хоёр давхар барилга мөргөсөн бөгөөд амиа алдсан хүний тоо 14-д хүрсэн байна. Мөн ослын улмаас 35 хүн бэртснээс 22 хүний биеийн байдал нэн хүнд, тэдний дунд найман хүүхэд байгаа гэнэ.

 

Онгоц осолдсоны дараа Bek Air  компанийн үйл ажиллагааг түр зогсоосон гэж Казахстаны Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яам мэдэгджээ. 

 

Осол гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд Казахстаны Ерөнхийлөгч Токаев сүйрэлд буруутай хүмүүсийг хатуу шийтгэнэ хэмээн мэдэгдсэн байна.

 

ШУУРХАЙ: Казахстанд онгоц осолджээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороонд нэг айлын гурван хүүхэд угаартаж, 11 настай хүүхэд нас баржээ. Одоогийн байдлаар хоёр хүүхдийн биеийн байдал хүнд Хордлогын эсрэг үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ хэрэгт холбогдох төрийн байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа ч мэдээллийг нууцлах чиглэл өгсөн талаар зарим хэвлэл мэдээллийн байгуулага нийтэлжээ. Энэ харамсалтай хэргийг талаар хүүхдүүдийн ээжээс тодруулга авах гэсэн боловч эмнэлэгт завгүй байна хэмээсэн билээ.
2019-12-27
Fokker-100 маркийн онгоц байжээ.Эмэгнэл илэрхийлье
2019-12-27
irgen:
yamar markiin ongoz um bol
2019-12-27