Орчин цагийн Робин Гүд: Дээрэмдсэн мөнгөө гудамжинд тараажээ
2019-12-25

 

Америкийн Колорадо мужийн Колорадо-Спрингс хотод нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. Colorado Springs Gazette сонины мэдээлснээр, 12 дугаар сарын 23-ны даваа гаригийн үдэш хижээл насны эр банк дээрэмдэснийхээ дараа гадагш гүйн гарч, "Зул сарын мэнд хүргэе!" хэмээн хашгиран, мөнгө цацсан байна. 

 

Үйл явдлыг харсан гэрчүүдийн өгүүлснээр, "зул сарын шидтэн" мөнгө цацсаныхаа дараа ойролцоох кафед орж, цагдаагийнхныг хүлээсэн бөгөөд цагдаагийнхан ирсний дараа огт эсэргүүцэл үзүүлэлгүй, баривчлагджээ. Түүнийг баривчлах үед ямар ч зэвсэг илрээгүй гэнэ. 

 

Цагдаагийнхны мэдээлснээр, банк дээрэмдэн мөнгө тараасан хүн нь 65 настай Дэвид Оливер гэх хүн байсан гэнэ. Түүнийг банкнаас хичнээн хэмжээний мөнгө дээрэмдсэнийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд "хэдэн мянган доллар" байж боллзошгүй гэнэ. 

 

Эх сурвалжийн онцолсноор, гудамжинд явж байсан хүмүүс орчин цагийн Робин Гүд шиг аягласан "Санта"-ийн цацсан мөнгийг цуглуулан авсан ч өөрсдөө авалгүй, банкны хэлтэс рүү орж, кассчинд тушаажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин