Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Н.Цэрэнбат: "Эко алтан заамар"-ын үйл ажиллагааг МХЕГ-ын дүгнэлтээр зогсооно
2019-12-18

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүү Монголд аргаль агнасан талаар олон улсын хэвлэлээр мэдээлэгдсэн. Зөвшөөрөлтэй байсан уу?

 

-Аливаа зөвшөөрлийн квот нь гараад тусгай зөвшөөрөөл авсан ан хийдэг компаниуд хууль дүрмээ хэрэгжүүлдэг. Хууль бус зүйл байхгүй.

 

-Эко алтан заамар" компанид дахин хүний амь эрсэдсэн. Яагаад үйл ажиллагааг нь зогсоохгүй байна вэ?

 

-МХЕГ-ын дүгнэлтээр үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргавал зогсоож болно. БОАЖЯ хамгаалаад байгаа зүйл байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага хүний амь нас эрсэдсэн бол байцаагчийн албан дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй бол цуцлах саналыг УУХҮЯ-нд явуулдаг. Байгаль орчны менежмент БОАЖЯ-нд, аюулгүй байдлын ажиллагааг МХЕГ хариуцдаг.

 

-Үйл ажиллагааг нь зогсоох дүгнэлт ирээгүй гэсэн үг үү? 

 

-Байгаль орчны менежментийн төлөвлөгөө БОАЖЯ-нд, аюулгүй байдлын ажиллагааг МХЕГ хариуцдаг. Эрүү үүсгэн шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Эцсийн шийдвэр гараагүй байгаа гэсэн мэдээлэл бидэнд өгсөн.

 

Shuud.mn
Сонин хачин
Асуулт:
Монгол Улсын Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн яам болон өргөжсөний үр дүн бол ЯАМ хяналт тавьдаг бус харин гол чиг үүргүүдийг гаргаж боловсруулж хүргүүлж байх ёстой. Сүүлдээч бүр дампуураад хяналт ч хийгээд, уул уурхайн яамны ажлыг ч хийгээд завхарчих юм байналдаа. Өнөөдөр яг мэргэжлийн хэдэн хүн байна вэ? Төрийн захиргааны дарга нь хуулийн зөвлөх нэртэй Мөнхзаяатай нийлж хууль бус үйл ажиллагаа явуулаад яагаад сайд та хардаггүй юм бэ? сүүлийн 2 жил төрөөр тоголлоо ш дээ наад нөхдүүд чинь??
2019-12-18