U.S.News цахим хэвлэл 2019 оны хамгийн хүчирхэг орнуудын жагсаалтыг нийтлэжээ.
Энэ жагсаалтыг BAV Group болон Пенсильванийн их сургуулийн Wharton School сургуулийн шинжээчид гаргасан байна. Жагсаалтыг гаргахдаа эдийн засаг, улс төрийн тавцан дахь нөлөөлөл, цэргийн хүч, дэлхий дахинаа тэргүүлэх, олон улсын эвсэл холбоонд оролцож байгаа байдлыг харгалзан үнэлгээ өгчээ.
Ингээд жагсаалтын эхэнд АНУ бичигдсэн байна. Америкийн эдийн засаг хамгийн хүчтэй гэж шинжээчид үзсэний дээр Вашингтоны цэргийн төсөв дэлхийн хамгийн өндөрт тооцогдож байгааг онцолжээ.
Хүчирхэг орнуудын хоёрдугаарт ОХУ, харин гуравдугаарт БНХАУ багтсан байна. Цаашлаад эхний аравт Герман, Их Британи, Франц, Япон, Израиль, Саудын Араб, Өмнөд Солонгос улс багтжээ.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий 10 орон
Г.Бямбасүрэн
Уншиж байна |