Трампын хүү Монголд аялахдаа аргаль агнажээ 
2019-12-12

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Жон Трамп өнгөрсөн зун Монголоор аялсан талаарх мэдээлэл гарч байсан. 


Энэ аяллынхаа үеэр тэрбээр дэлхийд нэн ховордож, устаж үгүй болох аюултай тулгарсан аргаль агнасан талаар ProPublica мэдээлжээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр Трампын том хүү Монголын Ерөнхийлөгчтэй уулзан аргаль агнах зөвшөөрөл авсан гэнэ. 


“Бага Трамп АНУ болон Монголын хамгаалагчидтай хамт аялж явсан. Аргаль бол Монголд нэн ховор амьтан бөгөөд энэ амьтныг агнахад “ихэвчлэн мөнгө, танил тал, улс төрийн хүрээллээр дамжуулан зөвшөөрөл авдаг” хэмээн Propublica мэдээлсэн байна. 


Бага Трамп аргаль агнаад буцсанаас сарын  дараа ангийн зөвшөөрөл нь гарсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АНУ-ын Ерөнхийлөгчийн хүүд онцгой анхаарал хандуулан боломж олгосон хэмээжээ. 


“Бага Трамп лазер тусгалтай дуран хараа бүхий винтовоор аргалийг шөнө буудсан.   Ан хийсний дараа ангаа жижиглэхгүй, харин эвэр болон арьсыг нь гэмтээхгүйн тулд тугалган цаасанд ороохыг ангийн хөтчүүддээ даалгасан” хэмээн хөтчүүдийнх нэг ярьжээ. Түүнчлэн тэрбээр мөн л зөвшөөрөл шаардагддаг буга агнасан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Ene zugeer l neg engiin jishee ni. Yostoi nuguu avargiig hunturdug shig yumaa hiigeed l yavj baigaa hun.
2019-12-13
Иргэн:
Трампын тагнуулч Монголд юу хайгаав. Ураны олборолт уу? Цөмын хаяагдлаа булах уу? Цөмын зэвсэгээ байршуулахуу?
2019-12-12
Өмхий Спиртийн наймаачин төмөр зам гацаагч ингэж Монгол улсийн хуулийг уландаа гишгээд байхдаа яадаг байнаа Тэр их мөнгөтэй нөхөр мөнгөөрөө албан ёсоор нь зөвшөөрлөө авна биз
2019-12-12
zocnin:
Gants argal cn yah be huataduud mongoliig awna gej tomorcn bhad ni batlan hamgaalahiin saidaa mongold iruulj mongoliin tald gedgee haruulsand ni bayarlaj bna
2019-12-12
Ene zugeer l neg engiin jishee ni. Yostoi nuguu avargiig hunturdug shig yumaa hiigeed l yavj baigaa hun.
zocnin:
Gants argal cn yah be huataduud mongoliig awna gej tomorcn bhad ni batlan hamgaalahiin saidaa mongold iruulj mongoliin tald gedgee haruulsand ni bayarlaj bna
2019-12-12