Путины онгоцыг манантай үед буулгасан нисгэгчдийг амттанаар шагнажээ
2019-12-03

 

Өнгөрсөн сарын 28-ны өдөр Бишкек хотноо онгоц амжилттай буулгасан №1 онгоцны нисгэгчдэд Кремлийн ахлах тогооч интоорын бялуу бэлэглэжээ. Онгоцонд тухайн үед Бишкек дэх дээд хэмжээний уулзалтад оролцохоор Оросын төрийн тэргүүн Владимир Путин зорчин явсан байна. 

 

Гэвч онгоц газардах үеэр цаг агаарын нөхцөл муу байсан бөгөөд нисгэгчид үзэгдэх орчин бараг тэгтэй тэнцүү нөхцөлд агаарын хөлгийг газардуулахаас аргагүй болсон гэнэ. 

 

Онгоцыг газардуулсны дараа нисгэгчид газардах үед шар дохиот зурвас, жолоодлогын замын аль аль нь харагдахгүй байсан тул зөөврийн компьютерээр чиглэлийн дагуу хэсгүүдийг хянаж буулгахаас аргагүй болсон хэмээн ярьжээ. 

 

Ийнхүү хүнд нөхцөлд онгоцыг амжилттай газардуулсан нисгэгчдэд өгсөн бэлэгний талаар Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. 

 

"Хүний амь аварсан, ажлаа чадварлаг гүйцэтгэсэн, мөн зүгээр л сайн хүмүүст талархал, үнэ төлбөргүй хийсэн үйлдлийг нь чин сэтгэлээсээ хүндэлж байгаагийн илрэл болгон Кремлийн ахлах тогооч интоорын бялуу бэлэглэдэг уламжлалтай" хэмээн хэвлэлийн төлөөлөгч Елена Крылова бичжээ. 

 

Федорушкин: В.В.Путины ажлыг хойшлуулахгүйн тулд

онц хүнд үед нислэг үйлдэж байсан 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин