Ч.Хүрэлбаатар: АМНАТ-ийн орлого өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөгөөр тасалдаж байна
2019-11-20

 

ҮХЦ-ээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан 2020 оны улсын төсвийн орлогоос 1.3 их наяд төгрөг дутна гэж Сангийн сайд хэлж байгаа. Тиймээс УИХ АМНАТ-ийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байгаа билээ.

 

 

Харин ҮХЦ-ийн шийдвэртэй холбогдуулан орлого тасалдаад байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас хойш АМНАТ-ын орлого өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 69.9 тэрбум төгрөгөөр тасарч 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна" хэмээжээ. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Хурдан ИХ д саналаа оруулж АМНАТ буцааж авдаг болох хэрэгтэй НДШимтгэлийг нэмэхийг эсэргууцэж байна идэж уусан хумуус банк нь тодорхой херенге нь байхад тэднээсээ авах хэрэгтэй ард тумэн дээр уеийн феодален нийгэм шиг татварын дарамтанд орж хийсэн ажлынхаа хелсеер амьдарч чадахгуй болох нээ
2019-11-20
Хүрэлбаатар сайд цаашлаад МАН-ын удирдлагуудаа ТА нар хамгийн түрүүн тэр капитал банкинд мөнгө байршуулсан, дампууруулсан этгээдүүсээ тэр НДШимтгэлийн 26 олж ав. Эс бөгөөс МАН та бүхэн ард түмний хармаанаас дээрэмдэж авсан НДШимтгэлийн 26хувиан бариад, ард иргэд соногочид сонгогчийнхоо үнэмлэхээн бариадсонгуулийн санал өгөх байранд уулзахвий.
2019-11-20
Уул уурхай хэрэгтэй бас АМНАТ ч авах хэрэгтэй.
2019-11-20
Иргэн уурхайчин:
Та нар уул уурхайг их ад үздэг биз дээ?! Уул уурхайгүй амьдраад үз л дээ, ха ха ха
2019-11-20