Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа
Хонконгийн эсэргүүцэл эдийн засгийг СҮЙРҮҮЛЛЭЭ
2019-11-19

 


Хонконгод болж буй эсэргүүцлийн сэдэв дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төв байсаар байна. Энэ хотын эрх баригчид БНХАУ-руу сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг санаачилан батлахаар болсонтой холбоотойгоор Хонконгод эсэргүүцлийн жагсаал өрнөсөн бөгөөд гэхдээ энэ нь Бээжинтэй олон жил далд сөргөлдөж байснаас үүдэлтэй "тэсрэлт" эхлэх зөвхөн нэг шалтаг нь байсан гэж шинжээчид үзэж байгаа юм.

 

Сөргөлдөөн газар авах тусам, мөн хуулийн төслийг албан ёсоор цуцалсан ч эсэргүүцэгчид улс төрийн шаардлага тавих болсон. Сөрөг хүчнийхэн цагдаагийнхантай сөргөлдснөөр хүчирхийлэл газар авч, өдөр ирэх тусам Хонконгийн  оршин суугчид эсэргүүцлийн давалгаанд нэгдсээр байна. 

 

Хоёр сарын өмнө буюу есдүгээр сарын гуравны өдөр сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татсан ч гудамжны эсэргүүцэл өнөөдөр ч зогсоогүй, Хонконг тэр чигтээ эмх замбараагүй байдалд шилжээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоног хамгийн "ширүүн" байсан бөгөөд цагдаагийнхан жагсагчдыг номхотгохын тулд гал нээхээс аргагүй болж, хоёр хүнийг шархдуулжээ. 

 

Ойрын өдрүүдэд нөхцөл байдал хүнд байгаа учраас өнөөдөр буюу 11 дүгээр сарын 19-нд бүхий л дунд сургуулиудыг хаахаар болсон байна. 

 

"Зам тээврийн нөхцөл байдалд нөлөөлөх тогтворгүй хүчин зүйлс гарсаар байгаа тул 11 дүгээр сарын 19-нд хүүхдийн боловсролын бүхий л байгууллагуудыг хаана" хэмээн Хонконгийн Боловсролын департамент мэдэгджээ. 

 

Эдийн засгийн үр дагавар 

 

Иргэдийн эсэргүүцэл, эмх замбараагүй байдлын улмаас Хонконгийн эдийн засгийн чухал салбаруудын нэг болох  аялал жуулчлалын салбар ихээхэн хохирол амсчээ. 

 

Хонконгийн Засгийн газрын мэдээлснээр эсэргүүцэл эхэлснээс хойш сарын дараа жуулчны урсгал таван хувиар буурч байсан бол наймдугаар сард 40 хувь буурсан үзүүлэлттэй гарчээ. Зочид буудлын дүүргэлт 50 хувьтай болж жижиглэн худалдаа найман сар дараалан орлого нь хумигдаж байгаа гэнэ. 

 

Аялал жуулчлал, жижиглэн худалдаа, тээврийн дэд бүтцийг дэмжих үүднээс Хонконгийн засгийн газар төлөвлөгөөнөөс гадуур хоёр тэрбум хонконг доллар зарцуулсан байна. 

 

Жагсагчид тээврийн салбарт ихээхэн саад болж, зам, метроны буудал, нисэх буудлуудыг хааж байгаагийн улмаас 2019 оны гуравдугаар улиралд Хонконгод "техникийн хямрал" /хоёр улирал дараалан ДНБ буурах/ нүүрлэсэн бөгөөд энэ нь 2008-2009 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа гарч буй үзэгдэл юм.

 

Аравдугаар сард ОУВС Хонконгийн эдийн засгийн таамаглалыг жилийн 2,7 хувиас 0,3 хувь болгон эрс бууруулсан бол улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулалт татахад нөлөөлж, дунд хугацааны болоод урт хугацааны ирээдүйд Хонконгийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж эдийн засгийн шинжээчид таамаглажээ.

 

 

Хонконг: Цагдаагийнхан эмнэлгийн тусламж үзүүлэх гэсэн

эмч нарыг баривчилжээ

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочйн:
Эрээн йиг хаах хэрэгтэй
2019-11-19
БҮГД БОСЦГОО:
ТӨВДҮҮД, ӨВӨРМОНГОЛЧУУД, ШИНЖААН УЙГАРУУД, ТАЙВАНУУД, МАКАОЧУУД бүгд нэгэн зэрэг зэвсэг барин хөдлөх хэрэгтэй
2019-11-19