Үндэсний фронт генералуудаа хөөж, Ш.Гантулгыг тэргүүнээрээ сонгожээ
2019-11-12

 

Монголын үндэсний фронт хөдөлгөөний тэргүүн генерал Б.Баярмагнай тэмцлээ зогсоож буйгаа мэдэгдсэн. Тэрбээр цаашид фронтын тэргүүнээр ажиллахгүй хэмээн тамга тэмдгийг нь хүлээлгэн өгчээ. Мөн түүний араас хошууч генерал З.Болдбаатар үндэсний фронтын үйл ажиллагаанаас татгалзаж байгаагаа мэдэгджээ. Тиймээс үндэсний фронтын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, тодорхой шийдвэр гаргажээ. Энэ талаараа өнөөдөр (2019.11.12) Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Генералуудын мэдэгдлийг үндэсний фронтынхон цочирдон хүлээж авснаа мэдээллийн эхэнд хэллээ. “Фронт байгуулагдахад 11 хүн хэзээ ч ухрахгүй гэсэн андгай тангараг өргөсөн. Гэтэл хоёр генерал нь шууд гарчихлаа. Ингэж гутаан доромжилж болох уу. Тиймээс хуралдаж, шийдвэр гаргасан. Ингэхдээ Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг Монголын үндэсний фронтын удирдах зөвлөлөөс хөөсөн. Тэд нарт Монголын төрд орох нүүр байхгүй. Монголчууд урвагч нарт дургүй. Энэ хэдэн хүнийг хаяад явж болохгүй” гэдгийг фронтын удирдах зөвлөлийн гишүүн Мөнхбат мэдэгдлээ. 

 

Генералуудаа хөөсөн фронт дараагийн тэргүүнээрээ олон улсын тоймч Ш.Гантулгыг сонгосон байна. Шинэ тэргүүн Ш.Гантулга үндэсний фронт хагарч, задраагүй гэдгийг хэллээ. Тэрбээр “Аймхай хулчгар амьтад нь зугтааж, үнэнч шударга зоригтой хүмүүс нь тулаанаа үргэлжлүүлэхээр үлдсэн гэж ойлго. Би Монголын ард түмний төлөөх тэмцлээ цаашид тууштай үргэлжлүүлнэ. 11 дүгээр сарын 15-нд зарласан жагсаалыг хийх болно” гэдгийг хэллээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Саран дээр очиж хуцацгаа
2019-11-14
Энэ генерал гэгч чинь арх мэдлийн төлөө улайрсан ХҮН намын Доржханд гэх худлаа инээсэн пакистаны бууны нохой юм бишүү.
2019-11-13
Иргэн:
Н.Энхбаярын утсан хүүхэлдэй болоод байгаа юм биш үү. Улс төрийн тоймчийн хувьд муугүй мэдлэгтэй. Харин улс төрийн тэмцэлд уриалж, тэр тусмаа удирдан манлайлахад дутмаг, их л хөөрүү, хийрхүү, тавьтаргүй харагдаад байна. Больвол яасан юм бэ?
2019-11-13
Зочин:
монгол цэргийн удирдагч нар нэг иймэрхүү аймхаа лаларууд байдаг чацга царайлсан генерал цолоо хураалгахаас айв хөөрхий
2019-11-13
АААААА:
ЗОРИГТОЙ БНА ХИЙГЭЭДЛ ДУУСНА ЦААНА НЬ ГАНЦХАН МОНГОЛ Л БГАА
2019-11-12
Үхэж хэвт. Төрд л луйварчид байгаагаас гудманд гинжнээс өөр алдах юмгүй хоосон ходоодтой ард түмэн л байна. Төрийн луйварчдыг Гантулга нар зайлуулж зохих шийтгэлий нь үүрүүлж чадвал тэдний хийсэн алдаг ард түмэн өршөөнө. Тэд яасан гэж шоронд орох юм эцэстээ хулгай луйвар дээрэм хийсэн биш. Шударгын төлөө л тэмцэж байгаа
2019-11-12
Аааааа:
Тимй зоригтой бна
2019-11-12
AAAAAA:
Мал минь чамаас л дээр юм
2019-11-12
Зөв, урвагч генералуудыг хөөсөн нь зөв болж. Бид угаасаа тэднийг мэдэх ч үгүй таних ч үгүй. Олз хайгчид биз
2019-11-12
ЭНЭ МЭДРЭЛ ӨВГӨН ЮУГАА ХИЙХ ИЙН. МЭДЭЭГЭЭ Л ЗӨВ УНШИЖ БАЙВАЛ БАРАВ.
2019-11-12
AAAAAA:
Мал минь чамаас л дээр юм
ZOCHIN:
GANTULGIIG DEMJIJ BNA.ULS TURIIG UURIINHEE UNTCUGUUS HARJ SHUDARGA TAILBARLADAG HUNII UILDEL N SHUDATGA L BGAA...AVILGACHID BOL DOROMJLOH N ZOVLDOO...TEDNIIG UHENIIG N GANTULGA ILCHLEH UCHRAAS...
2019-11-12
Ёодор кимсай:
Өөрөө тэгээд эрүүл саруул ухаантай юм бол эх орныхоо төлөө юу хийж байгаагаа хэлдээ,
2019-11-12
Зочин:
Гантулга араасаа олон дагуулж шоронд орох нь ойлгомжтой. Улс төрийг өөрийнхөө өнцгөөр тайлбарлаж, аллага хүчирхийлэлд уриалах нь эрүүл бус, шизотой,сэтгэцийн өвчтэй хүний авир!!!. Олон хүнд гай болно доо!!!. Тэгээд ч энэ хөдөлгөөн нэртэй хүмүүс дотор шантаажчин,луйварчин,хулгайч, эрх мэдэлд очх гэсэн хүсэлтэй олон хүн харагдаж байгаа нь эрүүл саруул шудрага хүмүүст итгэл төрүүлэхгүй байна.
2019-11-12
Үхэж хэвт. Төрд л луйварчид байгаагаас гудманд гинжнээс өөр алдах юмгүй хоосон ходоодтой ард түмэн л байна. Төрийн луйварчдыг Гантулга нар зайлуулж зохих шийтгэлий нь үүрүүлж чадвал тэдний хийсэн алдаг ард түмэн өршөөнө. Тэд яасан гэж шоронд орох юм эцэстээ хулгай луйвар дээрэм хийсэн биш. Шударгын төлөө л тэмцэж байгаа
Ёодор кимсай:
Өөрөө тэгээд эрүүл саруул ухаантай юм бол эх орныхоо төлөө юу хийж байгаагаа хэлдээ,
Содбаяр:
Гоё гоё юмс үзэгдэл янзын гоё явагдаж байна. Юун тэр хошин шог танайх илүү үзүүштэй байна.
2019-11-12
Иргэн:
За номоороо болжээ. Энэ хүмүүстэй хамт ажиллах хэцүү шүү дээ. Гомбожав, хурц гэсэн ахмадууд зайгаа барьж таарна. Галсан гуайн даралт ихэдсэн байх. Гантулга фронт толгойлно гэж юу байх вэ. Энхбаярын хөлсний тоймч. Энхбаяр хэсэг зуур ашиглана. Тэгээд эднийг тоох хүмүүс үгүй болно. Уг нь Баярмагнай зөв хүн. Нэг л аргаа олохгүй байна. Тэгээд ч шантарчихлаа. Нам дагасан нь дээр л дээ. Ер нь их залуу хүн шүү дээ. Лу.Болдоо бараадвал арай мөлжүүртэй дээ.
2019-11-12
ШУДАРГА:
Ш. ГАНТУЛГА ЭНЭ ХҮН УХААНТАЙ ,, ЗААВАЛ НЭГ САЙН ЗҮЙЛ ХИЙЖ МАГАДГҮЙ ШҮҮ,,
2019-11-12
Аааааа:
Тимй зоригтой бна