Хүчгүй дээрээ “хүчингүй” болсон АН
2019-10-30

 

УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн III хэлэлцүүлэгт бэлтгэх тогтоол баталж, парламентад суудалтай улс төрийн намуудад зөвшилцөл явагдаж байна.  Хэлэлцүүлгийн эхнээс сөрөг хүчин АН ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байсан.  Тиймээс энэ байр суурин дээрээ хэвээр байгаа хэмээн “дүр эсгэсэн” мэдэгдлээ хийсээр байна лээ. Учир нь сөрөг хүчин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлэгт оролцоогүй, зөвшилцөл явагдсанаар хоёрдугаар хэлэлцүүлэгт  оролцож, өргөн барьсан санал нь дэмжигдээгүйгээс дахин оролцохгүй гэдгээ мэдэгдэж,  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад хуралдаанд байлцаж, үргэлжүүүлээд гуравдугаар хэлэлцүүлэг явуулах тогтоолыг батлалцсан. Сөрөг хүчний эргэж буцсан үйлдэл олон нийтэд  үнэн дүр төрхийг нь харуулснаас бус эрх баригчдад хяналт тавьж, ард түмний дуу хоолой болж байна гэдэгт итгэлтгүй. Тэгээд ч цөөнхийн цөөнх суудалтай, бүлэг байгуулах хэмжээнд сонгосон ч таран бутарч, зөвлөлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүчгүй дээрээ хүчингүй болсноо АН өөрсдөө ч мэдэж байгаа. Парламент дахь гурав дахигч хүчний төлөөлөл О.Баасанхүүгийн хэмжээнд сөрж чадахгүй  байгаа нь үнэн. Ямартаа л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг О.Баасанхүүтай байр сууриа нэгтгэхээр хамтарсан нь гурав дахь хүчний байр суурин дээр хүрсний илрэл. Сөрөг хүчин АН бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан бол наанадаж, хэлэлцэж байгаа асуудлаас завсарлага авч, цаг хожих хэмжээний эрх мэдэл байсан.

 

Үргэлжлүүлээд “Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх” гэсэн гурван саналаасаа тусгуулахаар зүтгэж байна. Харин сөрөг хүчний зүгээс тавьж байгаа саналуудыг бүгдийг байтугай хүлээж авах боломжгүй гэдэг дээр эрх баригчид хатуу зогссоор буй юм билээ. Учир нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалт тусгавал олон нийтийн эсэргүүцэлтэй тулна. Нэгэнтээ сонгууль бүрийн өмнөх жилийн суурь хуулинд өөрчлөлт оруулдаг. Энэ зарчим дээрээ УИХ дахь МАН-ын талцсан бүлгийн бүрэн санал нэгдсэн асуудал. Ерөнхий сайдаас гадна УИХ-ын гурван гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалт  нь Засгийн газар парламентаас дэмжлэгтэй байх хэрэгтэй гэсэн санааг агуулж байгаа. Магадгүй, зөвшилцлийн хүрээнд дээрх заалтуудаас аль нэгийг нь Үндсэн хуульд тусгахдаа хэрэгжих хугацааг нь 2024 он байхаар улс төрийн заль оруулах магадлалтай. Гэхдээ дээрх гурваас Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалт ямартай ч дэмжигдэхгүй. Учир нь ард нийтийн эсэргүүцэлтэй тулна.  Басхүү сонгуулийн тогтолцоог ч тусгахгүй л болов уу. Эдүгээ Үндсэн хуулийг өмнөө барьж, хөшигний ард Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж, тойрог, тогтолцоон дээр ид тохироо явагдаж байгаа. Сөрөг хүчин сонгуулийн тойрог, тогтолцоотой холбоотойгоор Үндсэн хуулийн төсөлд шантааж хийж байгаа нь ч илэрхий. Дээр нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаас хойш найман жилийн хугацаанд “гар хүрч” болохгүй заалттай.

 

Нэгэнтээ УИХ-ын тогтоолоор гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгээд, зөвшилцөл эхэлсэн энэ үед сөрөг хүчин АН-ын санал туссан ч, эс туссан ч Үндсэн хууль батлагдах шатандаа орлоо. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмаар:

 

15.1.Төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал,  дүгнэлтийг эхлээд сонсгоно.

 

15.2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 246.2-т заасан үндэслэлээр гаргасан саналын томъёоллыг уншиж, томъёолол тус бүрээр санал хураана.

 

15.3.Энэ хуулийн 15.2-т заасан санал хураалтын дүнтэй санал нийлээгүй Улсын Их Хурлын гишүүн нэг удаа үндэслэл, шалтгаанаа тайлбарлаж санал хураалгах эрхтэй. Хэрэв уг санал дэмжигдвэл тухайн зүйл, хэсэг, заалтын найруулгыг сонсож, дахин санал хураана. Улсын Их Хурлын гишүүн, цөөнх хоёр дахь хэлэлцүүлгээр батлагдсан саналаасаа зөрүүтэй болон өөр зүйл, хэсэг, заалт нэмэх санал гаргаж болохгүй.

 

15.4.Энэ хуулийн 15.2, 15.3-т заасан санал хураалт дууссаны дараа төслийг бүхэлд нь уншиж сонсгон Улсын Их Хурлын дарга зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулна.

 

15.5.Энэ хуулийн 15.4-д заасны дагуу санал хураахад Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан зүйл, хэсэг, заалтыг батлагдсанд тооцно.

 

15.6.Энэ хуулийн 15.5-д заасан хувь хэмжээний санал аваагүй зүйл, хэсэг, заалтыг төслөөс хассанд тооцож, энэ тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана.

 

15.7.Улсын Их Хурлын дарга төслийг уншиж дууссаны дараа төслийг бүхэлд нь батлах саналыг хураана.

 

15.8.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь “батлах” санал өгсөн бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсанд тооцож, нийтэд зарлан мэдээлнэ гэж заажээ. 

 

Нэгэнтээ гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн төсөл батлагдах учраас Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг батлах нь тодорхой боллоо.Тогтоолд дахин Ерөнхийлөгч хориг тавьж, АН хурлыг орхин гарсан ч олон нийт хэрэгсэхгүй л болов уу. Учир нь өмнөх эргэж буцсан үйлдлүүд нь сөрөг хүчнийг байр суурийг хүчингүй болсгосон.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Эрдэнэ АН-ын дарга болсноос хойш энэ нам ямар ч найдлагагүй уруудсан. Эрэдэнэ эрдэнэбат 2 нийлж АН-г цааш нь улс төрийн тавцангаас арчсан. МАН--ын аз болоход ийм 2 намдаа ч нэр хүндгүй хүмүүс АН--ыг толгойлж бна.
2019-11-03
ссс:
манайхан замдаа зөндөө алдсан. учраа олох байлгүй. суу ухаанаа алдаж болохгүй. энэ хэдэн хүн хөөрөгддөг гөлөгнүүд байгаа. тэр чинь хар тамхинаас долоон дор. битгий төөрөгдөөрэй.
2019-10-31
буй
2019-10-31
мөхөж
2019-10-31
Үнэн хэлж
2019-10-30
Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болвол М.Энхболд одоо ерөнхийлөгч болчихсон байх байлаа гэж. Тэгээд Монгол ялах уу МАНАН ялахуу гээд байж байх байлаа. Хэрвээ ерөнхийлөгчийг парламентаас сонгох болвол Шагнал өгөх эрх мэдэлтэй байлгаад бусад эрх мэдэл байх шаардлагагүй гэж бодож бна.
2019-10-30
зочин:
АН бол МАНАН-ын хамгаалагчид,,,эдийн засгийн алуурчид, хорлон сүйтгэгчид
2019-10-30
Эрдэнэ:
АН гэж байхгүй болсон.
2019-10-30