Францын Кале хотод гаалийн ажилтнууд хөргүүртэй ачааны машинд үзлэг хийх үеэрээ тусгай хэсэгт нуугдсан байсан хууль бус найман цагаачийг илрүүлсэн тухай France Presse агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн дамжуулснаар, ачааны машин 3,5 тонн хөлдөөсөн дэгдээхий тээвэрлэн, Их Британийг зорьж байсан гэнэ.
Дүрвэгсдийн дунд дөрвөн хүүхэд байсан бөгөөд тэд -7 хэмийн хөргүүртэй хэсэгт сууж явсан тул осгохын ирмэг дээр байсан гэнэ. Тэд Афганистаны иргэд байсан бөгөөд дүрвэгсдийг яаралтай эмнэлэгт хүргэжээ.
Энд дуулгахад, саяхан Английн Эссексд цагдаагийнхан ачааны машинаас 39 хүний цогцосыг олсон эмгэнэлтэй хэрэг гарсан. Бельгийн Зебрюгге боомтоос ирсэн хөргүүртэй машинд 38 насанд хүрэгч, нэг хүүхэд байсан бөгөөд хууль бус цагаачид Хятадын иргэд байсан нь тогтоогдсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |