“Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” төслийг боловсруулж, хэлэлцүүллээ Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно
Хонконг: Сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг албан ёсоор эргүүлэн татав
2019-10-23

 

 

Зургаадугаар сараас эхлэн олон нийтийг хамарсан эсэргүүцлийн гол шалтгаан болсон сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг Хонконгийн эрх баригчид Хууль тогтоох зөвлөлөөс албан ёсоор эргүүлэн татлаа. Энэ талаар орон нутгийн захиргааны аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Жон Ли мэдэгдснийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

Ийнхүү хуулийн төслийг эргүүлэн татснаар жагсагчдын зүгээс тавьсан таван шаардлагын нэг, гол шаардлагыг биелүүлж байгаа юм. 

 

Хонконгийн Парламент урт завсарлагааны дараа 10 дугаар сарын 16-наас ажиллаж эхэлсний дараа дээрх хуулийн төслийг албан ёсоор эргүүлэн татна гэж Гүйцэтгэх захиргааны тэргүүн Кэрри Лам есдүгээр сард амлаж байсан юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт техникийн шалтгааны улмаас амжаагүй бөгөөд өнөөдөр ийнхүү эргүүлэн татжээ. 

 

Эргэн сануулахад, хууль зөрчсөн этгээдүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төслийг Хонконгийн эрх баригчид хэлэлцэхээр төлөвлөсний улмаас зургаадугаар сараас эхлэн олныг хамарсан эсэргүүцлийн давалгаа өрнөсөн. Энэ санаачилгаас татгалзана гэж Кэрри Лам удаа дараа амласан ч сөрөг хүчнийхэн болон олон нийт эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжилүүлсээр байсан юм. Амралтын болон баярын өдрүүдэд эсэргүүцэл даамжирч, эмх замбараагүй байдал өнөө хэр нь гарсаар байна.

 

Зөвхөн хуулийн төслийг эсэргүүцээд зогсохгүй өөр дөрвөн шаардлагыг жагсагчид тавьж байгаа бөгөөд тэдгээрийн дунд эсэргүүцлийн арга хэмжээнд оролцох үеэр баривчлагдсан хүмүүсийг суллах, Хонконгийн сонгуулийн системийг ардчилсан болгох зэрэг шаардлагууд багтаж байгаа юм.

 

Financial Times: Бээжин Хонконгийн тэргүүнийг солино

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин