ОХУ: Хойд Солонгосын 260 хууль бус загас агнуурчийг саатуулжээ
2019-09-27

ОХУ-ын находка боомт дээр Оросын эдийн засгийн бүсэд хууль бусаар загас барьж байсан Хойд Солонгосын загасчдыг саатуулан, байцааж байгаа талаар Вести мэдээллээ.

Приморск хязгаарын Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн Хилийн удирдах газрын мэдээлснээр гурван хөлөг онгоц, таван моторт завины нийт 262 загасчныг баривчлан саатуулсан байна. Тэдгээрийн хэргийг Находка боомт дээр шүүх аж.

Ийнхүү Хойд Солонгосын загасчид хууль бус ажиллагаа эрхэлж байгаад баривчлагдсан нь сүүлийн долоо хоногт гарсан хоёр дахь тохиолдол юм.

Өмнө нь есдүгээр сарын 17-ны өдөр Японы тэнгис дэх Оросын эдийн засгийн бүсэд хууль бусаар загас агнаж байсан, БНАСАУ-ын далбаатай хөлөг онгоцуудыг илрүүлсэн. Хилчид тэднийг илрүүлэн, шалгах үеэр хойд солонгосчууд эсэргүүцэл үзүүлэн, галт зэвсэг ашигласны улмаас нэг хилчин шархдаж, гурван хилчин хүнд хөнгөн гэмтсэн хэрэг гарсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дээрэмчин Мангадууд:
Ядарсан хойд Солонгосчуудыг үнэн доош нь хийж байна даа энэ муу хулмас оросууд,Хядадууд байсан бол гөлөг болоод хошногыг нь инээж байгаад долооно доо,өмхий улмаснууд
2019-09-29
Zocnin:
Oros jijig sajig zagas methenees bolj hoiduudtaigaa bitgii l muudaasai bilee Hoiduud hunsnii homsdold orood hetsuudej bgaa
2019-09-27