Зеленский: "Намайг зөвхөн миний хүү л "дарамталж" чадна"
2019-09-25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх онд дахин сонгогдохын тулд гол өрсөлдөгч болох Жозеф Байденыг "замаасаа зайлуулахын тулд" Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үеэрээ өөрт нь туслахыг шахсан гэсэн шуугиан Трампыг огцруулж ч мэдэх нөхцлийг үүсгэсэн юм. 

 

Харин үнэхээр Трамп Зеленскийтэй ярих үедээ түүнийг "дарамталсан" эсэх талаар "Россия 24" сувгийн сэтгүүлч Валентин Богданов Зеленскийгээс тодруулжээ. 

 

Тэрбээр энэ асуултанд " Би тусгаар улсын ерөнхийлөгч учраас хэн ч намайг дарамталж чадахгүй. Одоо зургаан настай хүү минь л намайг "дарамталж" чадна" хэмээн хариулсан байна. 

 

Эргэн сануулахад, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Трампын импичментийг зарлах ажиллагаа эхлүүлсэн хэмээн мэдэгдсэн. Энэ нь Трамп, Зеленский нарын утасны яриатай холбоотой бөгөөд ийнхүү утсаар ярихдаа ирэх онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших Жозеф Байдены хүүгийн эсрэг Украинд хэрэг мөрдөлт эхлүүлэхийг Зеленскийгээс шахаж шаардсан гэсэн мэдээлэл Америкт ихээхэн шуугиан тариад байгаа юм. Жозеф Байдены хүү Хантер Байден Украины Burisma Group хийн компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн байсан аж. 

 

Трамп огцрох уу?

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yneheer toriin hyn baih bolomjgui hyn baina lee yarij helj baigaa, hiij baigaa umnuudiig ni harahaar yag l nogoo poro-ko, nogoo huligaan aimaar hymyysteigee iv ijil
2019-09-26
Ажилдаа адил гадилдаа гадил 2доо жэнко энэ 2
2019-09-25
Зочин:
Украйн хошин шогийхны тусламжтайгаар Эх Орончдоосоо салж амар жимэр амьдархана дээ манай хошин шогийхон хаачваа
2019-09-25
Battulga yoronhiilogchiig ene hun shig baih yum gej bodson mini talaar ongorchee
2019-09-25
Ажилдаа адил гадилдаа гадил 2доо жэнко энэ 2