“Путинийг хөөхөөр” Москва руу алхаж буй якут бөө Александр Габышевийг “барьцаалсан” тухай мэдээлэл Буриадад олон нийтийн сүлжээгээр тархжээ. Мэдээлэлд “Буриадын хүчнийхэн дахиад “чадвараа гайхууллаа”. Бөө барьцаалагджээ” хэмээсэн байна.
Түүнчлэн, олон нийтийн идэвхитэн Наталья Козырева “Өнөөдөр өглөө 6 цагт бөөгийн буудалласан газарт энгийн хувцастай, багтай хүмүүс очиж, бөөг барьж, хотын чиглэл рүү явлаа” хэмээн Фейсбүүк хуудсандаа бичжээ.
Түүнчлэн Чита хотын сэтгүүлч Стас Захаров энэ мэдээллийг батласан байна. Тэрбээр фейсбүүк хуудсандаа дүрс бичлэгээр мэдээлэл оруулсан бөгөөд энэ мэдээлэлдээ “Өнөөдөр бөөгийн буудалласан газарт баг, зэвсэгтэй хүмүүс өглөөний 6 цагт ирж, баримт бичгээ үзүүлэлгүй, бөөгийн майхныг нурааж, гар утасны сүлжээ унагагч төхөөрөмж суурилуулсан. Улмаар бөөг барьж, хотын чиглэл рүү явлаа. Бөөтэй хамт явж байсан хүмүүс бөөтэй холбогдох ямар ч боломжгүй байна, интернэт, гар утасны сүлжээ аль алин нь алга” хэмээжээ.
"Бөөгийн буудалласан газарт утасны сүлжээ байхгүй юм бол бөөг баривчлагдсан талаар хэрхэн мэдснийг " олон нийтийн сүлжээнд хүмүүс асуусан ч сэтгүүлч энэ асуултад хариулаагүй байна.
Энэ хэрэгтэй холбоотой албан ёсны мэдээлэл, тайлбар гараагүй байна.
Улаан-Үдэд баривчилгаа үргэлжилж байна
Якут бөө: Намайг Чингис хаантай ч зүйрлэх хэрэггүй
Г.Бямбасүрэн
Уншиж байна |