Электрон тамхи хэрэглэснээс үүдэлтэйгээр саяхан олон хүн өвдөж, нас барсан тул үнэртэй электрон тамхийг АНУ-д хориглохоор зэхэж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдснийг CNBC суваг дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп электрон тамхинаас үүдэлтэй өвчин дэлгэрсэнтэй холбоотойгоор зөвлөгөөн хийсэн байна. Улмаар Хүнсний бүтээгдэхүүн болон эм бэлдмэлийн чанарын хяналтын газар 30 хоногийн дотор үнэртэй электрон тамхийг зах зээлээс татах удирдамж боловсруулахаар болжээ.
Электрон тамхи үйлдвэрлэгч олон компани жимсний амт үнэртэй электрон тамхи гарган, энэ нь насанд хүрээгүй хэрэглэгчдийг татаж байгаа талаар Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Тиймээс зах зээл дээр зөвхөн амт, үнэргүй электрон тамхийг үлдээхээр төлөвлөж байгаа аж.
Ийм арга хэмжээ авснаар залуус, өсвөр насныхны дунд байх электрон тамхины хэрэглээтэй тэмцэх боломжтой гэж үзэж байгаа гэнэ.
Эргэн сануулахад, АНУ-д электрон тамхи хэрэглэгчдийн дунд уушги амьсгалын замын өвчлөл гарсан тохиолдол олноор бүртгэгдэж, наймдугаар сард гэхэд л 215 хүн эмнэлэгт хандсан байна. Мөн таван хүн нас баржээ.
Электрон тамхи уушгины өвчний шалтгаан болжээ
Г.Бямбасүрэн
Уншиж байна |