Буриад: Жагсагчдыг тараахаар утаат гранат шиджээ 
2019-09-12

 


“Путиныг хөөхөөр алхаж яваа” Якутын бөөг дэмжигчдийг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал Буриадын нийслэл Улаан-Үд хотод гурван өдөр үргэлжилжээ. Улмаар Есдүгээр сарын 11-ний шөнө Улаан-Үдийн төв талбай дээр автобусанд гурав дахь өдрөө хонож байсан жагсагчдыг тараахын тулд Росгвардын ажилтнууд автобус руу утаат гранат шидсэн байна. 


Улмаар хүмүүсийн амьсгал боогдож, автобуснаас гарцгаажээ. Улмаар тэдэнтэй бүдүүлэг харьцсан, хүмүүсийн дунд жирэмсэн эмэгтэй байсан гэж “Новая газета” сонин газар дээрээс нь мэдээлсэн байна. 


Эх сурвалжийн мэдээлснээр, хүчний байгууллагынхны ажиллагааны үеэр 15 хүн баривчлагдсан бөгөөд жагсагчдын автобусыг талбайгаас зөөвөрлөн холдуулжээ. 


Энд дуулгахад, Улаан-Үд хотод эсэргүүцлийн ажиллагаа есдүгээр сарын есний өдөр эхлэсэн байна. Хотын төв талбай дээр 200 орчим хүн цуглан, Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг “хөөх зан үйл” хийхээр Якутаас Москва руу алхаж яваа бөө Александр Габышевийн хоёр дэмжигчийг чөлөөлөхийг шаардан жагсчээ. 


Якутын бөө  Александр Габышев 2021 онд Москвад хүрч, “Владимир Путиныг хөөхийн тулд” Алс Дорнодын зам дагуу энэ оны гуравдугаар сараас эхлэн алхаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр Оросын Ерөнхийлөгчийг гагцхүү бөөгийн хүчээр л дарагдах хар хүчтэй хэмээн үзэж байгаа  бөгөөд зам зуур Буриадын нийслэлд сөрөг хүчнийхэнтэй уулзан, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байлаа. Харин үүний дараа Якут бөөг дэмжсэн хэргээр Буриадын хоёр иргэн баривчлагдсан байна. 


Ийнхүү иргэдийг баривчлагдсныг жагсагчид эсэргүүцэн жагсаал зохион байгуулж эхлэсний дээр, эсэргүүцлийн ажиллагаа үргэлжлэх хугацаанд жагсагчид өөр шаардлага тавьж, “Нэгдсэн Орос” намын дэмжлэгтэйгээр нэр дэвшсэн Игорь Шутенков ялалт байгуулсан хотын даргын сонгуулийг дахин явуулахыг шаарджээ. 

 

“Путиныг хөөх”-өөр Якут бөө Москва руу алхаж явна 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Oros al mine:
Putinii hoshnogo mine hol ochij hutsaarai. Tanai orosuud arhichin gedgeeree delhii dayar ad uzegdsen hognuud shuu
2019-09-14
Орчуулагчаа Нэгдсэн Орос нам бишээ Нэгдмэл Орос орон гэдэг юмаа
2019-09-14
Пээ овоо монгол хэл сурсан оросуу эсвэл ингэтлээ тархиа угаалгасан үхэр монголуу
2019-09-13
яг үнэн:
ёстой лалар даа муу бөө
2019-09-12
Чингисиин хөшөөг буулгаад Агуу В.Путиний хөшөөг алтаар цутгаад төв талбайд тахих хэрэгтэй
2019-09-12
Oros al mine:
Putinii hoshnogo mine hol ochij hutsaarai. Tanai orosuud arhichin gedgeeree delhii dayar ad uzegdsen hognuud shuu
ЧААВААС МӨН ТЭМЦЭХ ЮМАА ОЛЖ ДЭЭ
2019-09-12
Пээ овоо монгол хэл сурсан оросуу эсвэл ингэтлээ тархиа угаалгасан үхэр монголуу
ЛАЛАР БӨӨ
2019-09-12
яг үнэн:
ёстой лалар даа муу бөө