Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ.
Хоёр улсын шувууны судалгаа, хамгаалал, сурталчилгааны ажил эртний түүхтэй ч хамтран өдөрлөг зохион байгуулж байгаагүй аж. Уг өдөрлөгийг Хятадын олон улсын шувууны өдөрлөг байгууллагын санал болгосноор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монголика ХХК зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.
Монголд үржиж, Хятадад өвөлждөг нүүдлийн шувууд болон бусад суурин шувууг судлах, хамгаалах, сурталчлахад хоёр орны иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцогч байхыг дэмжих, хоёр орны судлаачдын хамтын ажиллагааг сайжруулах, шувуу ажиглах аяллыг хөгжүүлэх зорилготой дээрх өдөрлөгт шувуу судлах, хамгаалах, сурталчлах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, байгууллагууд өдөрлөгт оролцоход нээлттэй юм.
Мөн тус өдөрлөгийн хөтөлбөрт шувуу ажиглах аялал, шувуу тодорхойлох, гэрэл зураг авах, шувуутай холбоотой багаж, тоног төхөөрөмж танилцуулах, гар болон гэрэл зургийн үзэсгэлэн, хүүхдэд зориулсан олон талт үйл ажиллагаа багтжээ.
Уншиж байна |