ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх ажлын ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Дараагаар хоёр албан ёсны баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн холбогдох сайд, удирдлагууд хоёр талын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнд:
-Терроризмттой тэмцэхэд хамтран ажиллах ОХУ, Монгол Улсын хамтран ажиллах санамж бичиг
-Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын санамж бичигт ОХУ, Монгол Улс хамтран ажиллах тухай
-Монгол Улсад цэрэг, техникийн дэмжлэг үзүүлэх тухай хоёр улсын Засгийн хоорондын баримт бичгийг сунгах тухай
-Хиагт-Алтанбулагийн хил дээрх гаалийн хэвийн ажиллагааг хангах, 2020-2024 оны төлөвлөгөө
-Монгол Улсын АМГТГ, "ОХУ-ын Рос геологи" компанитай хамтрах ажиллах баримт бичиг
-"Монгол шуудан" ХХК "Орос шуудан" хооронд хамтран ажиллах
-"Эрдэнэс Монгол" компани болон ОХУ-ын Россцент" нийгэмлэг хамтран ажиллах
-"КБМ" үнэт цаасны компани ОХУ-ын үнэт цаасны компани хооронд хамтран ажиллах бичигт тус тус гарын үсэг зурлаа.
Дараагаар нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл хийж байна.
Хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж байна
Н.Энх
Уншиж байна |