ОХУ: Долларыг шахах “алт ажиллагаа”
2019-08-26

Өнгөрсөн сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хуулийн этгээд үнэт металл худалдан авахад ноогдуулдаг  байсан 20 хувийн татварыг цуцлах тухай хууль баталснаас хойш алтны худалдан авалт нэмэгдсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. 


Энэ хуулийн дагуу хуулийн этгээд төдийгүй хувь хүмүүс ч үнэт металл хадгалуулахад 20 хувийн НӨТ-аас чөлөөлөгдөж байгаа юм. Тэр дундаа өмнө нь алтаар хадгаламж үүсгэх , алт хөрөнгө оруулалтын  хэрэгсэл болох нь  төдийлөн сонирхол татдаггүй байсан бол энэ хууль үйлчилж эхэлснээр нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж Оросын эрх баригчид үзэж байгаа. 


Ийнхүү НӨТ цуцалсан нь Оросын алт олборлолтын салбарыг дэмжих томоохон хөшүүрэг болно гэж  шинжээчид үзэж байна. Оросын алт олборлогчид алтыг цэвэр байдлаар нь экспортлох эрхгүй, Төв банк болон эрэлтийн 80 хүртэлх хувийг хангадаг бусад томоохон банкуудаас хамаардаг байсан юм. Харин дээрх хууль мөрдөгдснөөр зах зээл 10 хувиар нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна. 


Түүнчлэн өмнө нь оросууд жилд гурваас дөрвөн тонн алт худалдан авдаг байсан бол НӨТ чөлөөлөгдснөөр энэ хэмжээ 50 тонн хүртэл нэмэгдэнэ гэж хууль санаачилагчид үзжээ. 


Goldman Sachs-ийн үзэж байгаагаар ийнхүү НӨТ тэглэсэн нь доллараар үнэлэгдэх үнэт цаасны хэрэгцээ буурч, алтыг илүүтэй сонирхох болно гэнэ. 


Энд дуулгахад, сүүлийн жилүүдэд Орос улс долларыг шахах, долларыг орлуулахуйц бусад хувилбарудыг дэмжих арга хэмжээ эрчимтэй авч хэрэгжүүлж байгаа юм. Тиймдээ ч 2014 онд Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдсэнтэй холбоотойгоор олон улсын зүгээс хориг арга хэмжээ тавьж, Орос олон улсаас тусгаарлагдах нөхцөл бүрдэж эхэлснээс хойш ОХУ-ын Төв банк алт худалдан авалтаа нэмэгдүүлсэн юм. 2014-2018 оны хооронд гэхэд л 1076 тонн алт худалдан авчээ. 


Өнгөрсөн оны сүүлээр Төв банкны нөөц дахь алтны нөөцийн өртөг 86.9 тэрбум долларт хүрсэн байна. 2018 оны сүүлээр 468.5 тэрбум доллараар үнэлэгдэж байсан олон улсын нийт нөөцөд эзлэх хувь 18.5% болжээ. 
2018 оны дөрөвдүгээр сард АНУ Оросын бизнесменүүд , төрийн компаниуд болон түүний удирдлагуудын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ тавьсны дараа Оросын Төв банк нөөцөө ам.доллараас евро, юань, иенд шилжүүлж байлаа. Улмаар 2019 оны нэгдүгээр сард Оросын Банк долларын нөөцөө 101 тэрбумаар бууруулжээ.     
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
durak ivanyyd
2019-08-26
иргэн:
Оросууд манайхтай адил тэнэгтэж байна. Харин хятад алт худалдан авалтаа эрс бууруулсан 8 сараас зогсоосон. Учир нь эцсийн бүлэгт бүх бараа доллар еврогоор хийгдэх, нөгөө талаар АНУ алтны ханшийг 1990-д онтой адил огцом унагах технологитой
2019-08-26
Иргэн:
Манайд алтаа шахах Төгрөгөө үнэгүйдүүлэх ажиллагаа эрчимтэй явж баына. Ялангуяа мүүлийн үед?!
2019-08-26
уулын өвгөн:
Ухаантай хүмүүс алт худалдан авах татвараа тэглэж, цуглуулах замаар валютын нөөцөө сайжруулж байхад манай 76-н тэнэг алтны татвараа нэмэгдүүлж, алтаа гадагш урсгах замыг нээж байдаг. Хэлэх үг олдохгүй юм даа....
2019-08-26