Хамгийн баян орон хамгийн чухал нөөцгүй болох нь 
2019-08-20

Дэлхийн хамгийн баян орнуудын нэг болох Саудын Арабыг тун аюултай хямрал хүлээж байгаа талаар “Взгляд” мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ улсын нутаг дэвсгэр дээрх усны нөөц эрчимтэй багасч байгаа бөгөөд усгүй болоход ердөө хэдхэн жилийн хугацаа үлджээ. 


Харин газрын тосноос асар их орлого олдог энэ улс яагаад усны асуудлаа шийдэж чадахгүй байгаа юм бол? 


“Саудын Араб” гэх үгийг сонссон хүний толгойд хамгийн түрүүнд газрын тостой холбоотой зураглал бууна. Энэ улсыг хөгжин цэцэглэлт, элбэг хангалуун амьдрал, хатуу дэг журмаар нь дүрсэлдэг. Гэхдээ ямар ч амьдралтай байлаа гэсэн хүн төрөлхтний оршин тогтнохуйн гол эх үүсвэр нь цэвэр ус юм. 


Арабын хойг бол говь цөл газар. Энд яма ч хүний хувьд ус үнэт эрдэнэ. Саудын Арабт гүний худаг болоод тэнгис гэсэн усны хэдхэн эх үүсвэр байдгаас худгууд нь нэн тэргүүний шаардлага хангадаг. Тэнгис далайн усыг хичнээн цэвэршүүлсэн ч бай гүний усыг гүйцэхгүй.  Саудын арабчууд үүнийг сайтар мэдэх тул цэвэр ус олборлох, цэвэршүүлэх савлах зэрэг нь тун хүндтэй ажилд тооцогддог аж. 


Саудын Арабын нийслэл газрын тос олдох 1938 он хүртэл хот хэвээр л оршин тогтнож байсан. Харин газрын тос олдсноос хойш хүмүүс усыг газрын тосноос дутахааргүй чухал нөөц гэдгийг умартаж эхлэсэн гэлтэй. 


Арабын хойгт газрын тос олдсноос хойш Саудын эрх баригчид хар алтны худалдаанаас олсон ихээхэн хөрөнгийг улсынхаа, тэр дундаа нийслэлийнхээ хөгжил цэцэглэлтэд оруулах болсон байна. Цөл газрын зарим хэсгийг хөгжүүлэн цэцэглүүлж, хүн амаа тэжээх хэмжээний үржил шим өгөхүйц болгожээ.  Түүнчлэн улаан буудай тариалах зэргээр хөдөө аж ахуйн төслүүд ч амжилттай хэрэгжүүлсэн байна. 


Ингээд л цөл газрыг диваажин болгож хувирган, энэ хойг дахь газрын тосны нөөцийг буруу тооцоолсон гэж эрдэмтэд үзсэн ч арабчууд нэг их ойшоосонгүй. Угаас санаа зовоод байхаар ч мэдээлэл биш, газрын тосны нөөц дуусна гэхдээ энэ үе арай хол. 
Харин цэвэр усны нөөц шавхагдах аюул хэдийнэ хаяанд тулсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. 


“Саудын Арабын усны нөөц ердөө 13 жил хүрэлцэхүйц үлдсэн гэж Фейсал хааны их сургуульд ажилладаг, Саудын Арабын гүний усны мэргэжилтнүүдийн нэг 2016 онд мэдэгдэж байв” хэмээн Guardian бичжээ. Тэгэхээр одоо энэ улсад ердөө 10 жилийн нөөц үлдсэн байх нь.


Мөн үүнээс ч өмнө, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага энэ улсын усны нөөц маш хурдацтай шавхагдаж байгаа гэж 2008 онд анхаарулж байлаа. 


Тухайн үед эрдэмтэд гүний усны нөөц 25 жил л хүрэлцээтэй гэж тооцоолж байсан бөгөөд өөрөөр хэлбэл тэр үеэс хойш тооцоолоод үзэхээр ердөө 14 жил үлдсэн байгаа юм.  Гүний ус нь Саудын Арабын байгалийн цэвэр уны 98 хувийг эзлэдэг бөгөөд гүний усны нөөц шавхагдах нь тун ховор хур тунадас ордог энэ улсын хувьд сүйрэл дагуулж мэднэ гэж эрдэмтэд сэрэмжлүүлжээ. 

 

Саудын арабчууд дэлхийн дунджаас хоёр дахин их ус ашигладаг 


Саудын Арабын нэг хүн амд өдөрт 263 литр усны хэрэглээ ноогддог нь дэлхийн дундаж үзүүлэлтээс хоёр дахин их үзүүлэлт аж. Түүнчлэн энэ хойг дээрх цаг агаар улам халуун, хуурай болж байга нөхцөлд усны хэрэглээ улам нэмэгдэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл усны нөөц шавхагдах явц хурдасч байгаа гэнэ. 


Ойрхи Дорнод дахь ундны усны хомсдлыг далайн ус цэвэршүүлэх замаар нөхөх боломжтой гэж тооцож иржээ. Саудын Араб бол цэвэршүүлэх усны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм. Энэ улсад 31 цэвэршүүлэх үйлдвэр ажиллах бөгөөд усны хэрэглээний тал хувийг цэвэршүүлсэн ус эзлэдэг байна. 


Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр, 2016 онд Ойрхи Дорнодод аж ахуйн болон ахуйн зорилгоор ашиглаж буй усны ердөө 3 хувийг л цэвэршүүлсэн ус эзлэж байж. Харин ус цэвэршүүлэхэд эрчим хүчний нийт зардлын 5 хувь ноогдож байжээ. 


Абдельазиз хааны их сургуулийн судлаачид энэ бүс нутаг дахь цэвэршүүлсэн усны хэрэгцээ жил бүр 14 хувиар нэмэгдэж байгааг тооцоолсон байна. Гэхдээ үүний зэрэгцээ ус цэвэршүүлэх гэдэг нь маш өндөр өртөгтэйн дээр тогтворгүй явц гэдгийг тэд онцолж байв. Цэвэршүүлэх үйлдвэрүүд нь бохирдуулагч бодисуудыг агаарт цацдаг тул экологид хор хохиролтойн дээр далай тэнгисийн экосистем ч аюулд учирдаг аж. 


Харин саяхан сэргээгдэх эх үүсвэрээс гаргасан эрчим хүчийг ус цэвэршүүлэхэд ашиглах шийдвэр гаргасан бөгөөд энэ нь хүрээлэн буй орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах  юм байна. Ийм сэргээгдэх эрчим хүчээр ажиллах анхны үйлдвэр 2021 онд ашиглалтад орох гэнэ. 


Түүнчлэн ус хэмнэх үүднээс Саудын Арабт энэ оны гуравдугаар сараас эхлэн Qatrah  хөтөлбөр хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд энэ нь оршин суугчид ус хэмнэхэд аажмаар суралцан, усны хэрэглээгээ багасгахад чиглэгджээ. Энэ хөтөлбөрийн зорилго нь 2020 он эхэд нэг хүн өдөрт 200 литр ус хэрэглэдэг болох, харин 2030 он  гэхэд 150 литр болгон бууруулах явдал юм байна. 


Мөн хөтөлбөрийг боловсруулагчид газар тариалангийн салбарын бүтцийг өөрчлөн, хөдөө аж ахуйн зориулалтын талбайг багасган, чийг ихээр шингээдэг ургамлуудын тариалалтыг бууруулах зорилго тавьж байгаа аж.  Ингэж дотоодын тариалалтын талбайгаа багасгах үүднээс гадаад улс орнуудад газар худалдан авч байгаа талаарх мэдээлэл ч гарах болсон юм. Үүний нэг жишээ нь Саудын Арабын Алмарай гэх  хүнсний бүтээгдэхүүний томоохон компани Аргентин болон АНУ-д газар худалдан авсан бөгөөд үүн дээрээ тариалалт хийхээр болжээ. 


Мөн ус хэмнэх үүднээс хэрэгжүүлж буй хоёр дахь том төсөл нь “Улаан тэнгис” гэх төсөл юм байна. Энэ төслийн хүрээнд жилд сая гаруй жуулчныг татах асар том наран шарлагын газар байгуулж, зочдыг буулгах 50 шинэ зочид буудал барихаар болжээ. Жуулчдаас олсон мөнгөөр усны нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглана гэж байгаа ч өдөрт 56 мянган куб метр ус хэрэглэх энэ асар том бүтээн байгуулалт  ус хэмнэхэд чиглэгдэж чадах эсэх нь асуулт хэвээр байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Mongol ch ysgyi boloh hayand irlee!ene olon lezench yyrhainyydiig bygdiig haa!
2019-08-21
Үнэхээр үнэн үг, бас газрын тосоо дуусгаж байгаа нь асуудлыг бас түргэсгэж байх талтай
2019-08-21
Байгаль эх хамгийн ухаантай:
Байгаль эх хаана юу ургуулахаа өөрөө мэднэ, хүн дундаас нь орж ухаантай царай гаргаж төвөг удаад хэрэггүй. Говь цөлийг ногоон болгосондоо хүн баярлах нь даан ч эмгэнэлтэй. Тэр газар угаасаа л ургах ёсгүй болоод л ургаагүй. Хүчээр ургуулбал хөрсний жаахан усыг нь дээш татаж агаарт ууршуулаад жинхэнэ юу ч үгүй сарны гадарга болно. Хятад ч үүнийг ухаарч эхэлж байгаа шүү дээ
2019-08-20
Үнэхээр үнэн үг, бас газрын тосоо дуусгаж байгаа нь асуудлыг бас түргэсгэж байх талтай