АНУ: Киргиз рүү зорчихоо азнахыг уриаллаа 
2019-08-09

Киргизийн эрх баригчид тус улсын  Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг олон хэрэгт буруутган, мөрдөн байцаалт явуулахаар болсон ч Атамбаев байцаалтад ирээгүй учир түүнийг албадан баривчлах тусгай ажиллагаа явуулж, улмаар тусгайгийнхан болон Атамбаевыг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 


Атамбаевыг баривчлахтай холбоотой эмх замбараагүй байдал бүрэн намжаагүй тул Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын байшин байдаг Кой-Таш суурин байх нутаг дэвсгэр рүү зорчихгүй байхыг АНУ-ын Төрийн департамент иргэддээ хандан уриалсан талаар Регнум агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Кой-Таш суурингийн бүсд эмх замбараагүй байдал гарах магадлал өндөр хээвэр, нөхцөл байдал тогтворжоогүй гэдгийг Төрийн департамент онцолсон байна. Мөн АНУ-ын төрийн албан хаагчдыг дээрх бүс нутаг руу зорчихыг хоригложээ. 


Энд дуулгахад, наймдугаар сарын наймны үдэш Атамбаевыг баривчлах ажиллагааг дахин эхлүүлэх үеэр иргэд болон тусгайгийн албан хаагчдыг хооронд дахин мөргөлдөөн үүссэн байна. Улмаар Алмазбек Атамбаев сайн дураар цагдаагийнханд бууж өгсөн ч түүнийг Кой-Таш суурингаас Бишкек хот руу хүргэж чадахгүй ихээхэн цаг алдсан талаар Регнум агентлаг мэдээллээ. Тухайн үед Атамбаевын дэмжигчид зам хаан, үймээн үүсгэсэн бол Атамбаевын хамгаалагчид зэвсэг ашиглан эсэргүүцэл үзүүлжээ. 

 

Киргиз: Атамбаевыг баривчлах тусгай ажиллагааны үеэр

тусгай албаны дайчин амиа алджээ  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин