Аюултай ачааг тээвэрлэхдээ мэргэжлийн байцаагчийн дүгнэлт, зөвшөөрлийг авах ёстой Төрийн ордны албан хаагчдад үйлчилж байсан нийтийн тээврийн автобусыг зогсоохоор болжээ Көүч, Багш Жаргаа: Хүн сэтгэл зүй, далд ухамсрынхаа хүч, нөөц бололцоог ашиглаад, биеэ эдгээж болно Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа мэндчилгээ дэвшүүллээ Дундговь аймгийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас ЕБС-ийн сурагчдад сургалт зохион байгууллаа. ТАНИЛЦ: 18,3 тэрбум төгрөгийн өртөгтэй соёл, спортын эрхийн бичгийн жагсаалт
Киргиз: Атамбаевыг баривчлах тусгай ажиллагааны үеэр тусгай албаны дайчин амиа алджээ 
2019-08-08

Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев өнөөгийн эрх баригчдыг ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэхээс зайлсхийхийг уриаллаа. 


Өөрийнх нь мэдэлд байдаг “Апрель” телевизийн сувгаар тэрбээр мэдэгдэл хийхдээ тэр өөрөө болон түүний гэрийн гадаа цугласан олноос хэн нь ч алан хядагчид биш хэмээн цохон тэмдэглэжээ. 


Ийнхүү тэрбээр эрх баригчдад хандан мэдэгдэл хийх болсон шалтгаан нь өчигдөр буюу наймдугаар сарын долооны лхагва гаригт Киргизийн тусгай албаны дайчид Ерөнхийлөгч асан Атамбаевыг хүчээр баривчлах гэж оролдоод бүтэлгүйтсэн юм. Улмаар Ерөнхийлөгч асны дэмжигчид болон тусгайгийнхны хооронд мөргөлдөөн үүсч, нэг хүн амиа алдан, 36 хүн шархаджээ. 


Дайралтын үеийн МӨРГӨЛДӨӨН  


Хэргийг тодруулбал, Киргизийн нийслэл Бишкек хотын ойролцоох Кой-Таш сууринд лхагва гаригийн орой тусгай ажиллагаа эхэлжээ. 


Ерөнхийлөгч Асан Атамбаевыг хүчээр баривчлах шийдвэрийн талаар сонссон Атамбаевыг дэмжигчид түүний гэрийн ойролцоо олноор цуглан, тусгай албаныханд эсэргүүцэл үзүүлсэн байна. Тэд тусгай албаны дайчид руу чулуу шидэн, тусгайгийнхан цугласан олныг зогсоохын тулд агаарт хий буудсан ч хүмүүс улс төрчийн гэр рүү улам бүр олноор цуглаж эхлэсэн гэж ВВС мэдээллээ. 


Улмаар лхагва гаригийн үдэш гранат дэлбэрэх чимээ сонсогдсны дээр Ерөнхийлөгчийг хамгаалсан  мянга орчим хүн мод тайрч, зам хаан, машины дугуй шатаасан байна. 


Үүний дараа буудалцаан болж, дахин дэлбэрэлт болсны дээр байшингийн ойролцоо гал гарч, улмаар цугласан олон Атамбаевын  байшин руу нэвтрэн улмаар тусгай албаныхан болон Ерөнхийлөгч асны дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүсч, олон хүн гэмтэж бэртсний дээр тусгай албаны нэг дайчин амиа алдсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Ерөнхийлөгчийн байшингаас хэн нэгэн буудсны улмаас тусгай албаны дайчин суманд оногдож, улмаар сумны шархтайгаар эмнэлэгт хүргэгдсэн ч мэс заслын үеэр амиа алдсан гэж Киргизийн Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. 


Тус яамны мэдээлснээр, энэ мөргөлдөөний үеэр 36 хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгджээ. 


Улс төрийн хямрал эхлэх шалтгаан 


Алмазбек Атамбаев 2011-2017 онд Киргизийг удирдсан. Киргизийн Ерөнхийлөгч асан Атамбаевыг газрын наймаа, Бишкекийн ДЦС-ыг шинэчлэх үед авлига авсан, цуутай гэмт хэрэгтнүүдийн нэгийг хууль бусаар сулласан, хууль бусаар нүүрс нийлүүлсэн болон Кой-Таш дахь орон сууцаа бариулахдаа газрыг хууль бусаар эзэмшсэн гэсэн хэргээр буруутгаж байгаа бөгөөд түүнийг мөрдөн байцаалтад ирж мэдүүлэг өгөөгүй гэсэн шалтгаанаар ийнхүү хүч хэрэглэн баривчлах шийдвэр гарчээ. 


Зургаадугаар сарын сүүлээр Киргизийн Парламент Атамбаевын халдашгүй эрхийг цуцалсан бөгөөд тэрбээр Киргизд болсон жагсаалын үеэр өнөөгийн эрх баригчдыг хууль бус засаглал хэмээн нэрлэсний улмаас тэдний хоорондын зөрчилдөөн эхлэсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
андуурч байна:
Эбэ-г хэн ч хамгаалахгүй.Харин ч байря хүргэнэ
2019-08-10
Нэг л танил:
Бас л манайхан шиг идэж уудаг дээрээ яваа юмаадаа...
2019-08-10
Тэгээд ьийм амьсгааг хамгаалаад л сүйд болоод...манайхан шиг толгой нь хамуурцан малнууд юмдоо....баривчлуулах л хэрэгтэй шдээ...үхсэний нь хамгаалдий...эбэг баривчлая гэвэл манай зарим дуракууд ингэж мэдэх л юм...таарцан таар шуудайнууд...
2019-08-09
андуурч байна:
Эбэ-г хэн ч хамгаалахгүй.Харин ч байря хүргэнэ
eyinux:
манай туршлагыг нэвтрүүлж бгаам уу даа
2019-08-08