Хойд Солонгос дахин пуужин хөөргөжээ 
2019-07-31

 

БНАСАУ долоодугаар сарын 31-ний лхагва гаригийн өглөө хоёрг  пуужин хөөргөсөн талаар Ёнхап агентлаг мэдээллээ. 


БНАСАУ лхагва гаригийн өглөө Дорнод эрэг дээр байрлах Өмнөд Хамгён мужийн нутаг дэвсгэр дэх Ходо хойгоос зэвсгүүдийг хөөргөсөн” гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо онцолжээ. 


Дахин пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор тус хороо нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд байлдааны бэлэн байдалд байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна. 


The Guardian сонины мэдээлснээр Хойд Солонгосын хөөргөсөн пуужингууд нь ойрын зайн баллистик пуужингууд байсан гэнэ. 


Хойд Солонгос энэ пуужингуудаа өнгөрсөн долоо хоногт туршилт хийсэн нутаг дэвсгэр дээрээсээ хөөргөсөн гэж Өмнөд Солонгосын штабуудын дарга нарын нэгдсэн хороо онцолсон байна. 


Түүнчлэн “Дахин пуужин хөөргөсөн нь Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах хүчин зүтгэлийг сулруулж байгаагийн дээр энэ үйлдлээ зогсоохыг БНАСАУ-д уриалж байна” хэмээн дээрх хороо мэдэгджээ. 


Энд дуулгахад, Хойд Солонгос долоодугаар сарын 25-ны өдөр бага тусгалт баллистик пуужин хөөргөсөн нь Ким Жон Ун болон Дональд Трамп нар зургаадугаар сарын сүүлээр уулзан, цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрийг сэргээхээр тохиролцсноос хойших анхны туршилт байсан юм. 


Тухайн үед Японы Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ пуужин хөөргөсөн нь тус улсын аюулгүй байдалд ямар ч нөлөө үзүүлээгүй хэмээн онцолж байв. 

 

БНАСАУ: Пуужин хөөргөсөн нь Өмнөд Солонгост өгсөн анхааруулга 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин