Трамп: Пуужин хөөргөсөн ч Ким Жон Унтай харилцах харилцаа эерэг байгаа 
2019-07-26

 

 

Саяхан Пхеньян пуужингийн туршилт хийсэн ч БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай харилцах харилцаа эерэг байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд  Трамп  Фокс Ньюс телевизд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. 


Пуужин хөөргөсөн талаарх мэдээллийг Трамп тайлбарлахдаа “Хойд Солонгостой харилцах бидний харилцаа сайн байгаа гэж бодож байна” хэмээн онцлоод Ким Жон Унтай “учраа сайн ололцож байгаа” хэмээсэн байна. 


“Цаашид юу болохыг харж л байя. Хориг арга хэмжээ үйлчилж байна, цөмийн туршилт хийгээгүй. Тэд пуужин туршснаас өөр юм хийгээгүй шүү дээ” хэмээн Америкийн тэргүүн цохон тэмдэглэжээ. 


Түүнчлэн “Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бол өнөөдөр бид Хойд Солонгостой дайтаж байгаа. Би үүнд эргэлзэхгүй байна” хэмээн мэдэгджээ. 


Эргэн сануулахад, пүрэв гаригт БНАСАУ дорнод чиглэлд бага тусгалтай хоёр пуужин хөөргөсөн нь Япон тэнгист унасан талаар БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо мэдэгдэж байлаа. Хоёр пуужингийн нэг нь 690 км, нөгөө нь 430 км зам туулсан бөгөөд туршсан пуужингууд нь шинэ төрлийн зэвсэг байсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан юм. 

 

Хойд Солонгос бага тусгалтай хоёр пуужин хөөргөжээ  

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин