ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов болон Еврокомиссын эрчим хүчний зөвлөлийн дэд ерөнхийлөгч Марош Шефчович нар харилцан тооцоог рубль болон еврод шилжүүлэх асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон талаар Лента.ру мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, “талууд үндэсний валют ашиглалтыг өргөжүүлэх нь харилцан ашигтай, Орос болон Европын холбооны бизнесийнхний эрсдлийг бууруулна” гэж үзсэн байна.
Оросын Төв банкны мэдээлснээр, одоогийн байдлаар Европ руу Оросын бараа, үйлчилгээний экспортын тооцоонд рублийн эзлэх хувь 8,3 хувьтай тэнцүү байгаа гэнэ. Тооцооны 54 хувь нь доллараар хийгддэг бол 34,3 хувь нь еврогоор хийдэг аж.
Г.Бямбасүрэн
Орос, Хятад хоёр үндэсний валютаа түлхүү ашиглахаар шийдэв