АНУ-д амиа хорлосон болон хар тамхины тун хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй нас баралт түүхэн дээд түвшинд хүрсэн нь үндэсний хэмжээний аюул хэмээн Вашингтоны Commonwealth Fund сангийн илтгэлд онцолжээ.
Тайланд Америкийн бүхий л 50 мужийн мэдээллийг цуглуулан, шинжилсэн байна. Хар тамхины тун хэтрүүлснээс үүдэлтэй нас баралтын тоо Баруун Виржинияд хамгийн өндөр байгаа гэнэ.
Түүнчлэн 2005-2017 оны хооронд дээрх шалтгаанаар нас барсан хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгджээ.
Энд дуулгахад, 2018 онд НҮБ-ын тайланд АНУ хар тамхичдынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг гэдгийг онцолсон байлаа. Тодруулбал, энэ улсад 12-оос дээш насны 28,6 сая хүн хар тамхинаас хамааралтай гэдэг нь тогтоогджээ. Мөн АНУ дахь хар тамхичдын дундаж нас бусад орнуудтай харьцуулахад эрчтэй буурч байгаа нь залуу насандаа хар тамхи хэрэглэснээс үүдсэн нас баралт нэмэгдэж байгааг харуулсан гэж НҮБ мэдэгдэж байв.
Статистикаас харахад жил бүр АНУ-д 200 мянган хүн хар тамхины тун хэтрүүлснээс болж 23 нас хүрэхээсээ өмнө амиа алддаг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |