ОХУ: Лонх тушаадаг туршлагыг сэргээнэ
2019-05-27

Сүлжээ дэлгүүрүүд полимер болон шилэн савыг хэрэглэгчдээс эргүүлэн авах журам боловсруулахыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев Байгаль орчны яам, Худалдааны яам болон Эдийн засгийн хөгжлийн яаманд өгчээ. Үүнтэй холбоотой саналыг зургаадугаар сарын 15-ны дотор Төрийн Думд оруулахыг зөвлөсөн байна.

 

 

“Известия” сонины мэдээлснээр, дээрх журам хэрэгжвэл Зөвлөлтийн үеийнх шиг иргэд хэрэглэсэн лонхоо эргүүлэн тушааж, мөнгө авах боломжтой гэнэ. Ингэхдээ нэг лонхыг 5-7 рубль буюу 200-280 төгрөгөөр үнэлэх магадлалтай гэж таамаглаж байна. Гэхдээ энэ нь бүтээгдэхүүний үнэд нөлөөлж болзошгүй тул худалдааны сүлжээ дэлгүүрүүд өөрсдийн ашгийг багасгах замаар энэ асуудлыг шийдвэрлэхийг эрх баригчид уриалж байгаа аж.

 

Энд дуулгахад, дэлхийн бусад улс орнуудад энэ туршлага ихээхэн дэлгэрсэн. Европд лонхыг бутлан, дахин боловсруулах үйлдвэр рүү илгээдэг автомат машинуудыг худалдааны төвүүдэд байрлуулсан байдаг аж. Харин Турк улсад нэг лонх тушаахад 60 төгрөг орчим, АНУ-д нэг лонхыг 280 орчим төгрөгөөр эргүүлэн авдаг байна.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
oo:
manaid um baih gej bayarladag bnshde
2019-05-27